ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааны үйл явцтай Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Д.Намсрай, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Т.Намнан нар танилцлаа.