ЦЭРГИЙН АЛБА БОЛ ЖИНХЭНЭ ЭР ХҮНИЙГ УРЛАДАГ ДАРХАНЫ ГАЗАР ЮМ БАЙНА

ҮБХИС-ийн “Харуул үйлчилгээний рот”-д 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн ихэр хөвгүүдтэй ярилцлаа.
Сайн байцгаана уу?
Энэхүү ярилцлагыг уншиж байгаа уншигчдад өөрсдийгөө танилцуулаач.
– Сайн байна уу намайг Ахлах байлдагч Төрмөнхийн Цэнгүүнжаргал гэдэг. Одоо 20 настай. Цэрэгт ирэхийнхээ өмнө Этүгэн их сургуулийн “Нүүр ам судлал”-ын сургуульд сурдаг байсан. 2 дугаар курсээ төгсөөд 3 дугаар курсд сурах жилдээ жилийн чөлөө аваад өөрийн хүсэлтээр цэрэгт ирсэн.
– Сайн уу намайг Дэд түрүүч Төрмөнхийн Цэнгүүнбаяр гэдэг. Бид хоёр дээрээ нэг ахтай доороо нэг эрэгтэй дүүтэй айлын дунд ихрүүд. 18 настайдаа цэрэгт явах хүсэлтэй байсан. Гэвч гэрийнхэн эсэргүүцээд, манай ихэр бас тэтгэлэгтэй сурч эхлэж байсан тэтгэлэг нь байхгүй болчихвий гээд айсан учраас 2 дугаар курсээ дуусгаад хамт цэрэгт явахаар шийдээд цэргийн албанд энэ оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд өөрсдийн хүсэлтээр татагдан ирээд байна. Миний хувьд Хөдөө аж ахуйн их сургуульд “Малын эмч” мэргэжлээр суралцдаг. Бид хоёр хоёулаа эмч мэргэжлээр суралцдаг.
Яагаад цэргийн албыг өөрсдийн хүсэлтээр хаах сонирхол төрсөн бэ?
– Цэнгүүнжаргал: Эр хүн бүрийн хаах ёстой алба учраас яваад их зүйл сурч мэдээд ирье л гэж бодсон доо.
– Цэнгүүнбаяр: Аав, ах хоёр маань цэргийн алба хаасан хүмүүс байдаг. Манайх дөрвөн хүүтэй айл учраас аав маань дөрвөн хүүгээ цэргийн албанд морьдуулна гэж ярьдаг. Мөн тэгээд бид хоёр хоёулаа явах сонирхол их байсан учраас цэрэгт ирээд албаа хааж байна даа.
– Цэнгүүнжаргал: Ах маань 2018 оны нэгдүгээр ээлжээр Халх голын хилийн цэргийн ангид албаа хаагаад 2019 оны нэгдүгээр ээлжээр дэд түрүүч цолтой халагдаж ирж байсан. Ах тэр үед их гоё харагдаж байсан. Одоо ч харагдаад байдаг юм.
Цэрэгт ирээд ямар зүйлсийг сурч байна, ард амьдралаас юугаараа өөр байна.
– Цэнгүүнбаяр: Хичээлгүй үедээ өдөр хүртэл унтдаг байсан бол энд ирээд эрт унтаад эрт босч сураад цагийг их ашиглаж сурч байна.
– Цэнгүүнжаргал: Би их хэрүүлч хүн байсан. /инээв/ Энд ирээд хүний үг сонсож сураад, хүний хэлсэн үгийг авах гээхийн ухаанаар хандаж сурсан.
Цэрэгт ирэхээсээ өмнө цэргийн амьдралыг ямраар төсөөлдөг байв?
– Цэнгүүнбаяр: Нэг том зааланд бүгд унтаад өглөө босоод гар гэхээр гараад өдөржин юм хийж байгаад л орой буцаад унтдаг байх гэж боддог байсан.
– Цэнгүүнжаргал: Би бодохдоо өглөөнөөс орой хүртэл жагсаалын бэлтгэл хийлгэдэг байх л гэж боддог байсан.
– Цэнгүүнбаяр: Үндэсний батлан хамгаалхын их сургуульд алба хааж байгаа маань их нэр төрийн хэрэг байна. Өмнө нь бол хилийн цэргүүдийг л харуул хоногийн манаанд гардаг байх гэж боддог байсан. Энд харуул хоногийн манаанд гарна гэж ерөөсөө бодогдоогүй. Улсынхаа бас нэг онцгой обьект, сургуулийнхаа аюулгүй байдлыг хангаад манаанд гарч байгаа маань хилээ манаагүй ч гэсэн би энд их хэрэгтэй хүн гэдгийг маань мэдрүүлж байгаа.
– Цэнгүүнжаргал: Ер нь байнга хүнд ажил хийлгээд эсвэл дасгал хийлгэдэг байх их ядрах байх гэж бодсон эсэргээрээ байсан. Үүргээ гүйцэтгээд ирээд он жавуудтайгаа даам, шатар тоглоод, ном уншаад, амрах үедээ амраад, кино үзээд, олон аавын хүүхдүүдтэй зовлон гэхээсээ илүү хамт баяр жаргал, сайхан бүхнээ хуваалцаад их сэтгэл өндөр байна.
Карентиний 45 хоногийн хугацаа хэрхэн өнгөрсөн бэ?
– Цэнгүүнжаргал: Унтаж сэрээд, унтаж сэрээд их хурдан өнгөрсөн. Анх ирчээд хаана ирчих вэ, юунд ирчих вэ гэж бодож байсан. 45 хоногийн хугацаанд их олон зүйл сурсан. Тангарагаа өргөөд жинхэнэ цэргийн амьдрал эхэлсэн чинь шал өөр байсан.
– Цэнгүүнбаяр: Миний хувьд бас ялгаагүй ээ. Өглөө босоод орой хүртэл жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл хийгээд, гүйж хайрайгаад орой ороод унтаад л уйдах завгүй, дурсамжтай сайхан 45 хоног өнгөрсөн.
Анхны буудлага ямар байсан бэ? Сандарсан уу?
– Цэнгүүнбаяр: Их гоё байсан. Буудаад л чих дүгнэсэн. Тэгээд бууны хайрцагны завсараар утаа гараад тэр бүхэн үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэгээд 30 онооноос 25 оноо аваад “Онц буудагч” болсон.
– Цэнгүүнжаргал: Би онц буудаагүй ээ. Будаад л сумаа дуусгасан. /инээв/ Бид нар буудлагын анхны дасгал 1,2,3-ыг 17 сумаар боловсруулсан. Дадлагын буудлага 14 сумаар буудсан, шалгалтын буудлага 3 сумаар хийсэн. Яг буудахын өмнө буудахаа хүлээгээд зогсож байх нь надад их гоё байсан. За хэзээ буудах юм болоо, урдах хүмүүс хурдан буудаж дуусаасай, би хурдан буудаж үзэх юмсан гэж бодоод догдлоод зогсох сайхан байсан. Карентиний хугацаанд буугаа үүрч гүйж, алхаад л, тослож цэвэрлээд, арчаад л буугаа бууддаг ч гэж яг үнэн дээ бодоогүй байсан. Дээр нь 1940 он гэцэн байсан юм аа. Тэгээд буудсан чинь миний буу бууддаг байсан. Ямартай ч би оносон шүү. /инээв/
Тангарагаа өргөж байхад чинь ямар сэтгэгдэл төрч байв.
– Цэнгүүнжаргал: Жагсаалын талбайд жагссан байхад бүх он жавуудын маань гэр бүл ирчихсэн байсан. Зөвхөн урагшаа харж байгаа мөртлөө л нүд тогтохгүй аав ээжийгээ л хайгаад байсан. Тэгээд тангарагаа өргөөд зүүн тийш алхаад гээд алхаад байлдааны туганд очиж хүндэтгэл үзүүлэх үед манай 2 дүү агаа байна гээд л юм яриад байсан. Би дотроо өө ирчихсэн байна шд ээ гээд тайвширсан даа. Хамгийн хайртай хүмүүсдээ өөрийнхөө алхаж байгаагаа харуулсандаа өөрөөрөө их бахархсан даа.
– Цэнгүүнбаяр: Гэрийнхэн ирсний дээр ҮБХИС-ийн офицер, ахлагч нар болон бүх сонсогч, оюутнууд жагсаалын талбайд бүгд жагсцан байхад бид нар хамгийн сүүлд дуугаа дуулаад жагсаалын талбайд алхаад орж ирсэн тэр мэдрэмж бүр шар үс босгож байсан.
Цэргийн албаны сайхан нь юу байна?
– Цэнгүүнбаяр: Үе тэнгийн олон залуус цуглараад хоорондоо муудахдаа муудаад, эвлэрэхдээ эвлэрээд ер нь бүх зүйл нь л сайхан байна. Албанаас өөр бодох зүйл байхгүй сайхан үнэнийг хэлэхэд. Ард амьдралд байсан бол хичээлээ яах билээ, түгжрэл яанаа гэж бодоод л гадуур одоо бас их асуудал их байгаа л юм шиг байна лээ. Өглөө 6 цагт босоод түгжрээд хичээлдээ яваад 8 цагийн хичээлдээ амждаггүй байсан бол энд би 6 цагт босоод их ажил амжуулаад орж ирэхэд дөнгөж 8 эсвэл 9 цаг болж байдаг. Цагийг их сайн ашиглаж сурж байна. Миний юу ч хийж амждаггүй цагуудад эсвэл зүгээр сууж байдаг цагтаа би их олон зүйлийг хийж сурч байна. Энд ирсэндээ их баярлаж байна.
– Цэнгүүнжаргал: Цэрэгт ирж толгойгоо сэргээе гэж бодож байсан чинь яг л жинхнээсээ толгойгоо үнэхээр сэргээж чадаж байна.
Дарга нар нь та нарт хэрхэн хандаж байна?
– Цэнгүүнбаяр: Дарга нар яг л аав шиг ах шиг хандаж байгаа. Гадуур цэргийн дарга нар зодож байна, арми болохгүй байна л гээд байдаг. Гэтэл шал эсэргээрээ. Их хүйтэнд гадаа гаргахгүй ханиад хүрчихвий, хатгаа авчихвий гээд л бидэнд байнга санаа зовж бөөцийлөөд л байдаг. Би өөрийгөө сүүлдээ айлын эрх хүүхэд шиг л төсөөлөөд байж байна даа.
– Цэнгүүнжаргал: Зэмлэхээсээ илүү бидэнд яаж зөвөөр ойлгуулах вэ л гэж боддог шиг санаддаг. Яг л аав шиг минь л байдаг бүгд. Хамтдаа тоглоод л, нийлж суугаад сагс, кино үзээд л, албаны үедээ албаны команд дохиогоо өгөөд, тушаалаа өгдөг. Миний хувьд яг дарга нар минь нэг гэр бүл шиг гэртээ байгаа юм шиг л санагддаг.
Гэрхийнхэнийгээ хэр их санаж байна?
– Цэнгүүнбаяр: Гэрийнхэнийгээ нэг их санахгүй л байгаа. Яагаад гэвэл бид нарыг долоо хоногт 2-3 удаа гэр рүү маань утсаар яриулдаг. Хэрэг гарвал яриад эргэлтээ авчихна.
– Цэнгүүнжаргал: Гэрээ санах асуудал гайгүй ээ.
Ирээдүйд цэргийн алба хаах залуусд хандаад хэлэх үг байна уу?
– Цэнгүүнжаргал: Миний хувьд энд ирээд анзаарсан нэг зүйл байгаа. Хүнд чанга дуугаар үг хэлж чаддаггүй залуус цэргийн албанд ирээд өөрийн хэлэх гэснээ шулуухан хэлж чаддаг болдог юм байна. Нэгэндээ шаардлага тавьж сурч байна. Энэ алба бүх хүнд эрх тэгш учраас бүхий зүйлийг л хамтаараа хийж чаддаг, болдог юм байна.
– Цэнгүүнбаяр: Цэргийн алба бол жинхэнэ эр хүнийг урладаг дарханы газар юм байна.
Шинэ жилийн баяр хүн болгоны дуртай баяр та хоёрын тухайд цэргийн алба хааж байх хугацааны шинэ жилийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?
-Цэнгүүнжаргал: Миний хувьд өөрийгөө одооч хүүхдээрээ гэж төсөөлдөг. Аав, ах нарын яриаг сонсоход цэрэгт байсан баяр наадам хөгтэй хөгжилтэй яриаг сонсоод ямартайч байсан баяр тэмдэглээд байдаг бололтой юм байна гэж боддог байсан./инээв/ Харин манай ҮБХИС-ийн энэ шинэ жил үнэхээр мартагдашгүй болсон бид бүхэн оюутан, сонсогчидтойгоо үнэхээр мартагдашгүй нэгэн оройг өнгөрүүлсэн дээр нь шинэ он гарах босгон дээр оныхоо найзуудаас түрүүлээд бид хоёр хоёулаа цол авсан үнэхээр зүйрлэшгүй дурсамж дүүрэн шинэ он гарч байна.
-Цэнгүүнбаяр: Бид хоёр Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн. Манай дүүргийн ИТХ-ийн дарга, алба хаагчид биднийг эргэлтээр ирж мөн шинэ жилийн бэлэг өгсөн.Ер нь бид хоёрын алба хаах энэ цаг хугацаа ийм дурсамж дүүрэн байна уу гэж бодогдохоор баяртай жаргалтай мөчүүдийг өнгөрөөж байна шүү.
Хайртай бүхэндээ, нийт Монгол улсынхаа бүх цэргийн алба хаагчдадаа, энэ цаг хугацаанд мөр зэрэгцэн алба хааж байгаа нийт он жавууддаа шинэ он шинэ жилийн баярын мэндийг хоёрын зүгээс хүргэж байна. Та бүхэн минь сайхан баярлаарай.