“ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ” МЭРГЭШҮҮЛЭХ ДАМЖААНД СУРАЛЦАЖ БУЙ БҮРЭЛДЭХҮҮН ТАНИЛЦАХ ДАДЛАГЫН ТАЙЛАНГАА ХАМГААЛЛАА

Батлан хамгаалахын сайдын санаачилсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад шаардлагатай мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Соёл хүмүүжлийн офицер, Цэргийн сэтгэл зүйч”-ийг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 01 дүгээр сараас ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн материаллаг баазыг түшиглэн эхлүүлсэн билээ.
“Цэргийн сэтгэл зүйч” мэргэшүүлэх дамжаанд суралцаж буй бүрэлдэхүүн танилцах дадлагын тайлангаа 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хамгааллаа.
Тус тайлангийн хамгаалалтад Зэвсэгт хүчний жанжин штабын Суртал хүмүүжил сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ, ЗХЖШ-ын суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Уламбаяр болон ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга дэд хурандаа Д.Цолмонбаяр нар оролцлоо.