ШИНЖЭЭЧИЙН БАГ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 2003, 2008, 2018 онуудад магадлан итгэмжлэгдсэн ба дөрөв дэх удаагийн байгууллагын магадлан итгэмжлэлд үнэлгээ хийх Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллаж байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 2024 оны 05 дугаар сарын 27-ноос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллана.