“ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

ҮБХИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилд багш, докторант, магистрант, сонсогч оюутнуудын хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцэж шилдэг илтгэл шалгаруулах, инновац шингэсэн шинэлэг бүтээлийг сурталчлах зорилгоор “Эрдмийн их чуулган-2024” эрдэм шинжилгээний хурал 05 сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үеэр хичээлийн жилд зохиогдсон ном сурах бичиг, багш, судлаач, суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, инновацын бүтээлийн үзэсгэлэн гаргав.
Эрдмийн их чуулганыг тэнхим, төвийн эрдэм шинжилгээний хурал, харьяаллын сургуулийн бага чуулган, их сургуулийн чуулган гэсэн 3 үе шаттайгаар 2024 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл Багш судлаачийн эрдэм шинжилгээний хурал -16, сонсогч оюутны эрдэм шинжилгээний хурал-12, нийт 28 хурал хуваарийн дагуу зохион байгуулагдсан. Хуралд багшийн-138 орчим, сонсогчийн-124 илтгэлийг хэлэлцүүлсэн нь нийт багш нарын 74,6%, нийт сонсогч оюутны 14,2% -ийг эзэлсэн байна.
“Эрдмийн их чуулган-2024” эрдэм шинжилгээний хурлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг нээж, ЭШИХ-ийн дарга доктор (Ph.D), дэд хурандаа Д.Идэшноров хурлыг удирдав. Их чуулганд БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч дэд хурандаа Г.Баярбат болон харьяаллын сургуулиудын төлөөлөл, ҮБХИС-ийн Эрдмийн болон захиргааны зөвлөлийн гишүүд оролцлоо. Тус эрдэм шинжилгээний хурлын комиссын даргаар доктор (Ph.D), дэд хурандаа Д.Идэшноров, гишүүдэд доктор (Sc.D), профессор Л.Батцэнгэл, доктор (Ph.D), профессор Б.Мөнхсайхан, доктор (Ph.D), хурандаа Т.Мөнх-Оргил, ҮБХИС-ийн Санхүүгийн хэлтсийн дарга дэд хурандаа Г.Эрдэнэтуяа нар ажиллаж шилдэг илтгэл, инновацын бүтээлүүдийг тодрууллаа.
Шинжлэх ухааны ололтыг цэргийн хэрэгт, зэвсэгт хүчинд хэрхэн яаж ашиглах чиглэлээр дараах илтгэл, бүтээлүүд тууривсан байна. Үүнд:
Нийгэм цэргийн ухааны салбар хуралдаан:
• ЦНДС-ийн Артиллер, Зэвсгийн тэнхимийн багш ахмад Б.Лхагважав “Хөгжингүй орнуудын артиллерийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, түүнд хийсэн судалгаа” сэдвээр нэгдүгээр байр;
• АБДС-ийн НУТ-ийн дарга доктор (Ph.D), дэд профессор И.Чинбат, багш Н.Оюундэлгэр “Дээд боловсролын шинэчлэл ба ерөнхий суурь хичээл
(нийгэм хүмүүнлэг)-ийн үүрэг ач холбогдол” сэдвээр хоёрдугаар байр;
• АБДС-ийн ТУ-310 ангийн оюутан Э.Уянга “Цагийн менежмент суралцах ур чадварт нөлөөлөх нь” Удирдагч: ОУХНУТ-ийн профессор Ж.Батдолгор
/ нэгдүгээр байр/;
• ЦНДС-ийн ЦХКАБТ-ийн 4-р дамжааны сонсогч Г.Мандухай “Цахим сүлжээнд зэвсэгт хүчний мэдээллийг хамгаалах нь” Удирдагч: ЦХКАБТ-ийн багш хошууч Б.Бямбацогт /хоёрдугаар байр/;
Байгаль техникийн салбар хуралдаан:
• АБДС-ийн БУТ-ийн багш дэд профессор Л.Долгормаа “Физикийн хичээлийн хөтөлбөр, агуулга, арга зүйд хийсэн судалгаа, сайжруулах арга зам” /нэгдүгээр байр/;
• ЦНДС-ийн Агаарын цэргийн тэнхимийн багш хошууч С.Наранхүү “Буудлагын тактикийн сургалтын лазер тренажер” /хоёрдугаар байр/;
• ЦНДС-ийн АЗТ 4 дамжааyны сонсогч Э.Түвшинсайхан “Монгол оронд ёслолын буудлагын хэрэгсэл үйлдвэрлэх технологийн судалгаа, арга зүй” Удирдагч: д/х Н.Саранбат АЗТ-ийн багш, ЭШСА-ны мэдээлэл, арга зүйн мэргэжилтэн Д.Долгормаа /нэгдүгээр байр/;
• АБДС-ийн М1-105 бүлгийн оюутан О.Мөнгөнзул “ҮБХИС-ийн шалган нэвтрүүлэх байр болон нэвтрэх үнэмлэхэд өөрчлөлт оруулах нь” Удирдагч: ИТ-ийн багш Б.Мөнхзаяа /хоёрдугаар байр/;
Докторант, магистрант:
• ЭС-ийн магистрант Ү.Дэлгэрсуурь “IoT технологийг боловсролын байгууллагад ашиглах нь” /нэгдүгээр байр/;
• БХУА–ийн магистрант хошууч А.Баатарзаан, ахмад А.Энхжин “Инженерийн төхөөрөмжлөлийн бэхлэлтийн байгууламж, түүнийг сайжруулах арга зам” /хоёрдугаар байр/;
Инновацын бүтээгдэхүүн шинэ техник технологийн бүтээл:
• ЦНДС-ийн Цэргийн авто, танкийн тэнхимийн багш а/а М.Даш “Хуягт танкийн техникийн хуяган хамгаалалтын хамгаалах чадварыг сайжруулах боломж “;
• ЦНДС-ийн Агаарын цэргийн тэнхимийн багш ахлах дэслэгч Х.Ариунболд “Бага оврын нисгэгчгүй нисэх хэрэгсэлд радиоэлектроны саатуулга тавигч”;
Захирлын нэрэмжит шилдэг бүтээлийн шалгуруулалт:
• ЦНДС-ийн АЗТ-ийн 4-р дамжааны соносгч Д.Адьяахүү “Артиллерийн буудлагын засварлал тодорхойлох багаж” Удирдагч: АЗТ-ийн ахлах багш, д/х М.Эрдэнэтөгс /нэгдүгээр байр/;
• ЦНДС-ийн ЦИХТ-ийн 4-р дамжааны дэд түрүүч Г.Мөнх-Эрдэнэ “Хүн нэг бүрийн окопыг өнгөлөн далдлах боломж, түүнд хийсэн судалгаа” Удирдагч:ЦИХТ-ийн багш х/ч Б.Баярбаясгалан /хоёрдугаар байр/;
Онцгойлон сонирхолтой итгэл хэлэлцүүлсэн, ирүүлсэн дараах багш суралцагчид:
• ГХСТ-ийн багш Б. Золзаяа “Ажлын байран дахь газлайтинг нөлөө” сэдэвт итгэл;
• БХПК-ийн Радиолокацын станцын оператор, планшетчин дамжааны с/ч Д.Тэгшжаргал “Сонсогчдын мэргэжлээрээ бахархах үзэл, түүнд хийсэн судалгаа” итгэл;
• ЦНДС-ийн Цэргийн инженер, химийн тэнхимийн багш нар А/а З.Мөнхбаярын “АРС-14 боломжийг сайжруулах боломж” бүтээл;
• ЦХПК-ийн хөгжмийн 4-р дамжааны сурагч түрүүч Б.Золжаргалын Үлээвэр найрал хөгжимд зориулсан “Батальон марш” бүтээл /Удирдагч ахлах дэслэгч Б.Бат-Өлзий/ тус бүрт батламж үнэ бүхий зүйлээр шагналаа.
Манай их сургуулийн эрдмийн хамт олон багш нар суралцагчдыг сурган хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажилд цаг гаргаж судалгааны аргазүйгээ сайжруулж, шинжлэх ухаан, инновац хөгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байна.