Монгол Улсын Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулж буй “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” үндэсний аяны нээлтийг Нийслэлийн Тэргүүний Тэмүүжин Өрлөг сургууль дээр зохион байгуулж, улс орон даяар цахим хэлбэрээр нээлтэд оролцлоо.
Уг аяны зорилго залуу хойч үед , эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах тэдний соёл боловсрол, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хариуцлагатай иргэн бэлтгэхэд оршино.
Үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга П.Самъяа, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, Нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал хурандаа Б.Өлзийхуяг, “Эерэг тэмүүлэл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар болон Нийслэлийн Тэргүүний Тэмүүжин Өрлөг сургуулийн удирдлага, сурагчид оролцлов.
Тус аяны нээлт ирээдүйн батлан хамгаалах салбарын залуу халааг бэлтгэдэг, цэргийн төрөлжсөн Ерөнхий боловсролын Тэмүүжин Өрлөг сургууль дээр зохион байгуулагдсан нь сурагчдад эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд томоохон нөлөөллийн үйл ажиллагаа боллоо.