Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилготой сансрын технологи судлал, хиймэл дагуул бүтээх үндсэн аргад суралцдаг шинжлэх ухаан технологи, инновац, инженерчлэлийн “КАНСАТ-2025” Үндэсний аварга шалгаруулах VIII тэмцээний финалын шат 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ҮБХИС-ийн “АРАВТ БАГ” “Сансарбот-2025” төрөлд ҮНДЭСНИЙ АВАРГА болж, түүхийн шинэ хуудсыг нээлээ. Мөн “Буцагч робот” төрөлд АРАВТ-2 баг ГУТГААР байр эзлэн амжилтаа дархлав.







