“Монгол дахь хосолсон сургалт”-ын чиглэлээр багш нарын чадавхыг бэхжүүлэх төсөл нь Сургалт, Хэрэгжүүлэлт, Судалгаа гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр хэрэгжиж байна.
Сургалт Т1: 2022 оны 12-р сарын 6-наас 10-ны өдрүүдэд “Холимог сургалтын арга зүйн гадаад багштай сургалт” онлайн, танхим хосолсон хэлбэрээр явагдсан. Түгээн дэлгэрүүлэх сургалтыг ШУТИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС-ийн төсөлд оролцогч багш нарын баг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд “ҮБХИС-ИЙН ТӨСЛИЙН БАГ” Сургалт Т2: 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд өөрийн сургууль дээр зохион байгуулж байна.
“Хосолсон сургалтын арга зүй”-н түгээн дэлгэрүүлэх төслийн шаталсан сургалтад хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхим, төвөөс нэг хөтөлбөрийн 3 багшийг баг болгон сургалтад хамруулж байна. Ингэсэнээр сургалтын төгсгөлд оролцсон хөтөлбөрийн баг сонгосон нэг хичээлийн хөтөлбөр, төлөвлөлтөө “Хосолсон сургалтын арга зүй”-гээр боловсруулж, сургалтад ашиглахад бэлэн болсон байна.
Түгээн дэлгэрүүлэх сургалт нь төлөвлөлтийн дагуу ажлын 5 өдөр зохион байгуулагдах бөгөөд 2 өдөр цахимаар, 3 өдөр даалгавар гүйцэтгэх (танхимын хэлэлцүүлэг, хичээлийн хөтөлбөр дээр ажиллах) буюу хосолсон хэлбэрээр явагдаж байна. Сургалтад оролцсон хөтөлбөрийн багууд даалгаврын гүйцэтгэл, сонгосон хичээлийн хөтөлбөрийг “Хосолсон сургалтын арга зүй’-гээр бүрэн боловсруулж “ҮБХИС-ИЙН ТӨСЛИЙН БАГ”-т хянуулан амжилттай гүйцэтгэсэн багш нарт ҮБХИС-ийн БХТ-ийн сертификат олгоно.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ