ҮБХИС-ИЙН БАГШ НАРЫН “МЕНТОРШИП ТӨСӨЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Менторшип төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлж ментор, менти багш нарт хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Төслийн үйл ажиллагааг нээж Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа  хариуцсан дэд захирал доктор /Sc.d/ хурандаа Б.Өлзийхуяг үг хэлж, амжилт хүслээ.

Эхний өдөр БХЦСТ-ийн дарга доктор (Ph.D) Г.Нандинцэцэг Төслийн ерөнхий танилцуулгыг хийж, төвийн сургалт, арга зүйн мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Оюунбилэг Менторингийн тухай, БХЭШХ-ийн ахлах судлаач ахмад Н.Мөнх-Эрдэнэ Дижитал ментор гэсэн сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Сургалтын хоёрд дахь өдөр Зөвлөх профессор х/ген Я.Чойжамц Ментор, менти нарын үүрэг, хариуцлага, тэдний харилцааны ёс зүйн онцлог, Ментор ба менти хөтөлбөрийн хөгжил, түүний дизайн, хөтөлбөрийг хүргэх арга зүй, Менторын хөтөлбөрийн үр ашигтай байдлыг бий болгох, менторын уулзалтын тайлан сэдвүүдээр, АБДС-ийн МТТ-ийн профессор багш Т.Уянга Менторын хөтөлбөрийн болон менторын үнэлгээ сэдвээр тус тус сургалт хийлээ.

Сургалтын нээлтэд зочноор Их сургуулийн захирал бригадын генерал, профессор П.Жаргалан, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор /Sc.d/ хурандаа Б.Өлзийхуяг нар оролцож санал бодлоо илэрхийлэн төсөлд оролцогчдод амжилт хүслээ.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ