ЮНЕСКО болон ШУТИС-ийн хамтарсан “A Pilot Project on Digital Transformation of Higher Education in Asia-Pacific: Capacity Building for Teachers on Blended Learning in Mongolia’ “Холимог сургалтын арга зүй” түгээн дэлгэрүүлэх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран үндэсний хэмжээний их, дээд сургуулийн багш нарт 3 өдөр зохион байгуулах юм.
Цахим сургалтын үйл ажиллагааг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир талархал илэрхийлэн цаашдаа БЕГ-аас дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр шат дараалсан сургалт, семинаруудыг зохион байгуулах тухай мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн захирал Т.Намнан /Доктор (Ph.D), ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч Д.Ариунболор /Доктор Ph.D/ нар өмнөх шатны сургалтад хамрагдан туршлагаа сургууль дээрээ түгээн дэлгэрүүлэх ажлыг манлайлан зохион байгууулсан ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн зөвлөх профессор, хошууч генерал Я.Чойжамц, БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан ахмад Н.Мөнх-Эрдэнэ, Аюулгүй байдлын дээд сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн дарга дарга Д.Оюунцэцэг, профессор багш К.Гэрэлчимэг, ахлах багш Н.Норовсүрэн, Д.Анхбаяр, О.Цогзолбоо, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор багш Т.Уянга, Гадаад хэлний сургалтын төвийн багш Б.Золзаяа багш нарт Мастер багшийн Сертификат гардуулан амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалтад 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл 120 орчим багш оролцож байгаагаас ҮБХИС-ийн төлөөлөл болох Батлан хамгаалах удирдлагын академын Аюулгүй байдал стратегийн төвийн ахлах багш, хурандаа Д.Чойбаатар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Авто хуягт танкийн тэнхимийн багш Ахмад А.Цогтбилэг, Аюулгүй байдлын дээд сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш О.Энхцэцэг, Гадаад хэлний сургалтын төвийн багш О.Гэрэлмаа нар оролцож байна.
Мөн АБДС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн Мастер сургагч багш Т.Уянга “Хосолсон (OL) сургалтын зураглал гаргах дасгал ажил – Загвар болон Үр дүн” модулиар хичээл зааж байгаагаараа онцлогтой болж байна.
“Холимог сургалтын арга зүй” түгээн дэлгэрүүлэх сургалт нь дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх цаг үеэ олсон ажил төдийгүй сургалтад оролцож байгаа багш нар өөрийн хичээлдээ ашиглаж буй холимог сургалтын арга ба загварын талаар оюутнуудад ойлгуулж таниулах, холимог сургалтын хичээлийн суралцахуйн үр дүнг тодорхойлох чадвартай болох зэргээр сургалтын үйл ажиллагаандаа нутагшуулах боломжтойгоороо ач холбогдолтой юм.
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ