ҮБХИС-ИЙН БАГШ, СУДЛААЧИД НИЙТЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ОНЛАЙН (MOOC) ХИЧЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс зохион байгуулж буй “Суралцахуйд суралцах нь” нийтэд зориулсан нээлттэй онлайн (MOOC) хичээлийн талаар танилцуулах, сургалт хэлэлцүүлэгт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш нарын төлөөлөл танхим болон цахимаар оролцож байна.

Дээрх сэдвийн хүрээнд их дээд сургуулийн профессор багш нар, судлаачид санал бодлоо хуваалцах, туршлага солилцох, хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 2-ны өдөр “БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ” сэдвээр профессор Д.Бадарч, “БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ БА ПАРАДИГМИЙН ШИЛЖИЛТ” сэдвээр хэлэлцүүлэг, 5 сарын 3-ны өдөр ТАРХИНЫ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвээр АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Дамдиндорж, “НЕЙРОСАЙНС БА СУРАЛЦАХУЙ” сэдвээр хэлэлцүүлэг, 5 сарын 4-ны өдөр “БАГШЛАХУЙ, ДИДАКТИК, ШИНЭ АРГА ЗҮЙ” сэдвээр профессор Д.Бадарч, “БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙН ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ НЬ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

 БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ