ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРГАЛТЫН АЛБАНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ТЭРГҮҮН АХЛАГЧ ЦЭРЭНСАНЖИЙН ОЮУНЧИМЭГ ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 05 дугаар сарын 03-ний өдрийн хурлаар Тэргүүн ахлагч Цэрэнсанжийн Оюунчимэг “Монгол улсын зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалт, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр цэргийн сургалт, судлал мэргэжлээр цэргийн ухааны доктор (Ph.D) зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлэн амжилттай хамгааллаа.
Эрдмийн сургуулийн докторант Цэрэнсанжийн Оюунчимэгийн эрдэм шинжилгээний ажлыг доктор (Ph.D), профессор Т.Соронзонболд удирдсан юм.
Тэргүүн ахлагч Цэрэнсанжийн Оюунчимэг танд ҮБХИС-ийн нийт албан хаагчдын нэрийн өмнөөс баяр хүргэн цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.