ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Л.ОНЦГОЙБАЯР ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 04 дугаар сарын 18-ний өдрийн хурлаар бригадын генерал Л.Онцгойбаяр “Оперативын урлагийн хөгжлийн чиг хандлагын судалгаа” сэдвээр цэргийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлэн амжилттай хамгааллаа.

Эрдмийн сургуулийн докторант Л.Онцгойбаярын эрдэм шинжилгээний ажлыг гавъяат багш, доктор (Ph.D), профессор Б.Түмэн удирдсан байна.

Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Л.Онцгойбаяр танд ҮБХИС-ийн нийт албан хаагчдын нэрийн өмнөөс баяр хүргэн цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсэе.