ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН КАТАР УЛСЫН АХМЕД БИН МОХАММЕДИЙН НЭРЭМЖИТ ЦЭРГИЙН КОЛЛЕЖИЙН 25 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТӨД УРИГДАН ОРОЛЦЛОО

Өнгөрсөн өдрүүдэд ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан Катар улсын Ахмед Бин Мохаммедийн нэрэмжит цэргийн коллежийн захирлын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын өдрүүдэд буюу энэ сарын 27-ны өдөр тус цэргийн коллежийн 25 дахь удаагийн төгсөлт тохиож, хүндэтгэлийн арга хэмжээнд манай их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан хүндэт зочноор уригдан оролцсон юм. Анх 2008 онд Монгол улсын Батлан хамгаалах яам тус улстай харилцаа тогтоож хамтын гэрээ байгуулснаас хойш хоёр улсын батлан хамгаалах салбар хооронд хамтын ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хамтарсан гэрээний дагуу Монгол улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль тус улсын цэргийн коллеж хооронд хамтын ажиллагаа өргөжин тэлж одоог хүртэл багагүй тооны офицер, ахлагч нар жил бүр суралцсаар байна.

Манай их сургуулийн хувьд, Катар улсын Ахмед Бин Мохаммедийн нэрэмжит цэргийн коллежтой харилцан санамж бичиг солилцсоны үр дүнд цаашдын харилцаагаа сайжруулахад эрчимтэй санал бодлоо солилцон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхааран ажиллаж байна.