ҮБХИС-ийн “ШИНЭ БАГШИЙГ ЧИГЛҮҮЛЭХ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвөөс шинэ хичээлийн жилийн эхэнд зохион байгуулж ирсэн “Шинэ багшийг чигүүлэх сургалт” /New Faculty Orientation/ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар ҮБХИС-ийн зөвлөх профессор Я.Чойжамц “Багшийн хандлага, багшлахуй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Хуулийн зөвлөх М.Пүрэвсүрэн “ҮБХИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”, Мэдээллийн аюулгүй байдал нууцын тасгийн дарга Ахлах дэслэгч Б.Энх-Амгалан “Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай” мэдээлэл хийж багш нарын сонирхсон асуултад хариуллаа.

Хоёр дахь өдрийн сургалтаар АБДС-ийн ИМТ-ийн Профессор, CDIO-ийн мастер багш Б.Дарханцэцэг “Нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулах арга зүй” сэдвээр, ЦНДС-ийн багш, CDIO-ийн мастер багш Ахмад Х.Цогтбилэг “Хичээл заах арга зүй, хүргэх хэлбэр” сэдвээр, НХТ-ийн Профессор багш С.Мандалмаа “Багшийн үүрэг, багшид байх баримт бичиг” сэдвээр идэвхтэй сургалтын арга зүйн туршлагаа хуваалцлаа. Сургалтад харьяаллын сургуулиудын нийт 14 багш хамрагдаж сертификатаа гардан авлаа.

Сургалтын хэлтсийн дарга Хурандаа Б.Батмөнх сургалтын үйл ажиллагааг хааж үг хэлэн, багш нарт сертификат гардуулан ажлын амжилт хүслээ.

 

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

LEAVE REPLY

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *