ҮБХИС-ИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ “АМЬДРАЛЫН ЭРҮҮЛ ДАДАЛ ЗУРШИЛ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхим болон Эцэг эхийн зөвлөл хамтран нийт багш, ажилтан, албан хаагчдад Хүүхдийн эрх, эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч үүргийн хүрээнд “Амьдралын эрүүл дадал зуршил, харилцаа, хандлага” сэдвээр Иргэдийн хэрэглээний боловсролын төвийн багш Б.Маралыг урьж сургалт зохион байгууллаа.

Сургалтаар эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшил, хүмүүсийн нийтлэг хандлагын талаар статистик мэдээ баримт, бодит алдаа дутагдал дээр тулгуурласан жишээгээр тайлбарлан маш хэрэгтэй мэдээ мэдээллийг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

Ирээдүйн эрүүл, чанартай амьдралын төлөө одооноос өөрсдөө болон үр хүүхдээ зөв дадал зуршилд суралцуулъя гэж уриалмаар байна.

АБДС-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ