ҮБХИС-ИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ҮБХИС” СЭДЭВТ ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮБХИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн “Дээд боловсролын эрх зүйн шинэчлэл ҮБХИС” сэдэвт Заах арга зүйн зөвлөгөөн 2022 оны 08 дугаар сарын 24-26-ны хооронд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол, Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, ШУ-ны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг болон харьяаллын сургуулиудын захирал, тэнхим төвүүдийн дарга болон нийт багш нар оролцлоо.

Зөвлөгөөнийг ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан нээн үг хэлж “Аюулгүй байдал судлал”-ын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан АБДС-ийн ЭЗМТ-ийн ахлах багш Ш.Гантуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш Д.Бямбадорж нарт Докторын диплом, энгэрийн тэмдэгийг гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

“Дээд боловсролын эрх зүйн шинэчлэл ҮБХИС” сэдэвт заах арга зүйн зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн Газрын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Дээд боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт”, ҮБХИС-ийн хөгжлийн стратеги 2030” баримт бичгүүдийн зорилго, зорилтуудад нийцүүлэн Багшлах бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, чадамжийг тасралтгүй хөгжүүлэх, тэдний сургахуйн болон судалгааны шинэ арга зүй, манлайлах, багаар ажиллах арга барилыг дээшлүүлэх, ҮБХИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго зорилт, үндсэн чиглэлийг тодорхойлох зорилгын хүрээнд явагдлаа.

Тус арга хэмжээнд, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол “ҮБХИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын зорилго, зорилт тэдгээрийг хангах арга зам” сэдвээр,

Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, ШУ-ны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг “ҮБХИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилго, зорилт” сэдвээр мэдээлэл хийв.

БШУЯ, болон ШУТИС-аас лектор багш нарыг урьж дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:

  1. БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир “Дээд боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдвээр,
  2. ШУТИС-ийн Нээллттэй боловсролын төвийн захирал Доктор, /Ph.D/ профессор Д.Ганбат “Судалгааны арга зүйн шинэ хандлага” сэдвээр,
  3. ШУТИС-ийн Уул уурхайн сургууллийн Доктор, /Ph.D/ дэд профессор Д.Оюун“Хувь хүний хөгжил, хандлага багшийн ёс зүй” сэдвээр,
  4. ЗХЖШ-ийн Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн газрын дарга Бригадын генерал Г.Болор “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэл, ҮБХИС-ийн сургалтын тогтолцооны уялдаа холбоог сайжруулах нь” сэдвээр,
  5. ШУТИС-ийн Нээллттэй боловсролын төвийн лабораторын эрхлэгч Р.Найдандорж “Сургалтын арга зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Заах арга зүйн зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу 08 дугаар сарын 25-ны өдөр Бүрэлдэхүүн сургуулиудын захирал, эрдэм шинжилгээ, сургалтын алба, тэнхимийн дарга нар дотооддоо тусгай төлөвлөгөөгөөр зөвлөгөөний арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулсан.

Зөвлөгөөний гурав дахь өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Шар хад” сургалтын төвд урлаг, спортын арга хэмжээгээр үргэлжлэн

“Багшаа дуулья” дууны уралдаанд “Шилдэг эрэгтэй дуучин”-аар ЦНДС-ийн АХТТ-ийн сургагч багш, ахлах ахлагч  М.Даш, Дэд байрт ЦХК-ийн багш Б.Хатанбаатар, Гутгаар байрт АБДС-ийн ЭЗМТ-ийн багш Б.Доржмягмар нар шалгарсан бол “Шилдэг эмэгтэй дуучин”-аар ГХСТ-ийн багш Х.Наташа, Дэд байрт АБДС-ийн НХТ-ийн багш П.Бүжин, Гутгаар байрт ЦАТ-ийн багш, ахлах дэслэгч М.Мөнгөнцэцэг нар тус тус шалгарав.

“Байт харваа” тэмцээний эрэгтэй төрөлд “Тэргүүн байр”-ыг Ахисан түвшний сургалтын албаны магистрын чиглэлийн профессор Ч.Болдбаатар, II байрыг БХУА-ын Оператив тактикийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Энхтөр эзэлсэн бол эмэгтэй төрлийн “Тэргүүн байр”-ыг ЭШИХ-ийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Б.Энхчимэг, Дэд байрыг АБДС-ийн МТТ-ийн багш О.Цогзолбоо эзэллээ.