ҮБХИС-ИЙН “BLENDED LEARNING APPROACH” ТӨСЛИЙН БАГИЙН МАСТЕР БАГШ НАР “ХОСОЛСОН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ”-Г СУРГАЛТАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЛАА

2022-2023 оны хичээлийн жилд БШУЯ, ЮНЕСКО-ийн Олон улсын дээд боловсролын инновацын төв, Монгол улс дахь Олон улсын онлайн боловсролын институтийн үндэсний төв, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран “Blended Learning Approach” төсөл, хөтөлбөрийг ШУТИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС-ийн багш нарт зориулан амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн бүрэлдэхүүнд (ҮБХИС-ийн “Blended Learning Approach” төслийн баг) БХЦСТ-ийн ахлах мэргэжилтэн, зөвлөх профессор, хошууч генерал Я.Чойжамц (Төслийн багийн ахлагч), АБДС-ийн БУТ-ийн дарга Д.Оюунцэцэг, дэд профессор багш К.Гэрэлчимэг, ахлах багш Н.Норовсүрэн, Д.Анхбаяр, О.Цогзолбоо, МТТ-ийн профессор багш Т.Уянга, ГХСТ-ийн ахлах багш Б.Золзаяа, БХЭШХ-ийн мэргэжилтэн, ахмад Н.Мөнх-Эрдэнэ нар хамрагдаж “Хосолсон сургалтын арга зүй”-н мастер багш нар болсон.
Энэхүү төсөл нь их сургуулийн сургалтад хосолсон сургалтын арга зүйг хөгжүүлэх арга зүйн мэдлэг, чадварыг олгох, уг арга зүйд суурилан нэгж хичээлийн хөтөлбөрүүдийг хөрвүүлэх, түүнийг хөтөлбөрийн болон хичээлийн суралцахуйн үр дүнд нийцүүлэн тодорхойлох, тухайн арга зүйгээр сургалтын үйл явцыг идэвхжүүлэх, үр дүнг үнэлэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.
Тайланд төслийн багийн гишүүдээс АБДС-ийн БУТ-ийн дарга Д.Оюунцэцэг, дэд профессор багш К.Гэрэлчимэг, ахлах багш Н.Норовсүрэн, О.Цогзолбоо, МТТ-ийн профессор багш Т.Уянга, БХЭШХ-ийн мэргэжилтэн, ахмад Н.Мөнх-Эрдэнэ нар оролцсон. ҮБХИС-д “Blended Learning Approach” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, Хосолсон сургалтын арга зүйг төлөвлөх, хэрэглэх, үнэлэх үйл явцыг өөрийн заадаг хичээлдээ хэрхэн хэрэглэсэн талаарх үр дүн, арга зүйн туршлагаа АБДС-ийн Байгалийн ухааны тэнхимийн дэд профессор багш К.Гэрэлчимэг, ахлах багш О.Цогзолбоо нар илтгэж танилцууллаа.
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч, доктор / Ph.D/Д.Ариунболор, Р.Найдандорж, мэргэжилтэн М.Түмэндэлгэр нар ҮБХИС-ийн “Blended Learning Approach” төслийн багийнхантай уулзаж, сургалтын үр дүн, тайлантай танилцаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудалд арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгснөөр тус тайлангийн хурал дууссан юм.