ГХСТ-ийн багш нарын “Цэргийн гадаад хэлний сургалтын тогтолцоо, туршлага сургамж, үр дүн-2022 ” сэдэвт эрдмийн бага хурал 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
Эрдэм шинжилгээний хуралд Гадаад хэлний сургалтын төвийн багш нар өөрсдийн хийж буй судалгааны ажлын чиглэлээр 12 илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов. Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг тус төвийн профессор багш Д.Болод “Цэргийн нэр томьёоны асуудал” сэдвийн хүрээнд тавьж цаашид гадаад хэл дээрх зарим цэргийн нэр томьёог монгол хүний сэтгэхүйд нийцэхүйцээр монгол хэлэнд хөрвүүлэн ашиглах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд багш нарын хэлэлцүүлсэн илтгэлийг нийт багш нарын санал асуулгаар дүгнэн шалгаруулж тэргүүн байранд франц хэлний багш Н.Уранчимэгийн “Монгол Улсын Зэвсэгт хүчинд гадаад хэлний мэдлэгтэй эмэгтэй офицер, ахлагч нарын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт илтгэл, англи хэлний багш Б.Отгонсүрэн (Ph.D) Н.Жавзанпагам нарын хамтарсан ’’Багш, суралцагчдын харилцааны асуудлууд” сэдэвт илтгэл дэд байр, англи хэлний багш Б.Золзаяа, Э.Туул нарын хамтарсан “Танхимын сургалтад цахим хэрэглэгдэхүүн ашиглах нь” сэдэвт илтгэл гутгаар байр тус тус эзэллээ.