ҮЕРИЙН ГОЛОМТОД 500 ГАРУЙ АЛБА ХААГЧ АЖИЛЛАЛАА

Нийслэл хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас зарим дүүрэгт үeрийн гамшиг нүүрлээд байна. Тэгвэл нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 500 гаруй алба хаагч БЗД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, Улиастайн гол орчмын үeрийн усанд орж ирсэн хог, лаг шаврыг цэвэрлэлээ.