ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН “ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ҮБХИС-ийн багш, суралцагчдын эрдмийн их чуулган-2022” эрдэм шинжилгээний хурал 4-р сарын 20-нд танхим, zoom программ ашиглан зохион байгууллаа. Хуралд урилгаар ЗХЖШ-ын орлогч дарга, доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн захирал профессор, бригадын генерал П.Жаргалан, эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, тэнхимийн дарга, багш, судлаачид оролцлоо.

Хурлын үеэр 2021-2022 оны хичээлийн жилд зохиогдсон ном сурах бичиг, багш, судлаач, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг танхим, цахимаар хослуулан танилцуулав. Хурлаар бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний хурлын тайланг видео хэлбэрээр бэлтгэн үзүүлж инновацын цахим үзэсгэлэнг нийтэд танилцуулсан.

Энэ жилийн тус эрдэм шинжилгээний хурлаар судалгаанд суурилсан их сургууль болох алсын хараа, эрхэм зорилгыг дэмжсэн онолын мэдлэгт тулгуурлаж практик үр дүнд хүрсэн инновацийн бүтээлүүд танилцуулахын зэрэгцээ цэргийн боловсролын 4 жилийн сургалтад шилжих үеийн сургалтын хөтөлбөр, агуулга, аргазүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад санал, зөвлөмж өгсөн илтгэлүүд хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой боллоо. Цахимаар хээрийн байрлалд хичээл сургуультай байгаа бүрэлдэхүүнийг оролцуулах, ЗХ-ний 336 ангиас /Зүүнбаян/ хурандаа П.Чинзориг, зэвсэгт хүчний 311 ангиас хошууч Б.Мөнх-Эрдэнэ нар  цахимаар илтгэсэн нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.

Харьяаллын сургуулиас шалгарсан эрдэм шинжилгээний илтгэл, шилдэг бүтээл, инновацын бүтээгдэхүүнийг ҮБХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс шалгаруулалтыг 2 үе шаттай явуулж “Шилдэг”-үүдийг шалгарууллаа.

Багшийн  байгаль, техникийн ухаанаар:

1 дүгээр байранд: Ахмад Б.Батбаяр /ЦНДС-ийн Артиллер зэвсгийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)/   “Цэргийн зэвсэглэлийн ашиглалтын инженер’ хөтөлбөрийн харьцуулсан судалгаа” илтгэл

2 дугаар байранд: Х.Мөнхтариа доктор (Ph.D) /ЦХК-ийн багш/ “Математикийн хичээлээр үйлжсэн үзүүлэн бүтээх, “АМД” аргачлал, хэрэглэх арга ‘ илтгэлийг бичлэгээр үзүүлэх илтгэл

3 дугаар байранд: Б.Лхагвадорж /АБДС-ийн Электроникийн тэнхимийн дарга/ “Цэргийн холбооны системд тавигдах шаардлагуудын математик тооцооллыг автоматчилах нь” илтгэл

Багшийн нийгэм, цэргийн ухаанаар:

1 дүгээр байранд: Сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ /БХМСҮТ-ийн төлөвлөлтийн мэргэжилтэн, баклавар/ “Мэргэжил олгох сургалтад цахим сургалтыг ашигласан үр дүн” илтгэл

2 дугаар байранд: бэлтгэл хурандаа Ч.Энхтөр /ЦНДС-ийн Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, магистр, дэд профессор/ “Мэдээлэл дамжих үеийн аюулгүй байдлыг хангах нь” илтгэл

3 дугаар байранд: П.Мөнхтөр /АБДС-ийн Эдийн засаг менежментийн тэнхимийн багш, докторант/ “Нийгмийн оюун санааны үнэт зүйл, түүний төлөвшлийн зарим асуудал” илтгэл

            Инновацын бүтээгдэхүүн, шинэ техник технологи төрлөөр:

1дүгээр байранд: Ахмад Л.Сангажав /ЦНДС-ийн Цэргийн инженер химийн тэнхимийн  багш /

Тусгай байранд: Б.Баярмөнх /АБДС-ийн Электроникийн тэнхимийн ахлах багш доктор (Ph.D) / ; Ахлах дэслэгч С.Дорж /ЦНДС-ийн ЦХКАБТ-ийн багш/, сургагч багш, сургагч ахлагч П.Баттөр нарын бүтээл

            Докторант, магистрантын хуралдаанд:

2 дугаар байранд: Хурандаа П.Чинзориг /Цэргийн зэвсэглэл техник судлалын докторант/ “Зэвсэгт хүчний зэвсэглэлд сайжруулалт хийх шаардлага, боломж, арга зам” илтгэл.

3 дугаар байранд: Хошууч Мөнх-Эрдэний /Цэргийн зэвсэглэл, техник судлалын докторант/          “БНӨСУ-д ашиглагдаж буй авто, хуягт техникийн ашиглалт,

Засварын шинжилгээ” илтгэлээр тус тус байр эзэлсэн байна.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХЭЛТЭС