ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛЬ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэл хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас хэд хэдэн байршилд үeрийн гамшиг нүүрлэсэн. ЗХЖШ-ын даргын шийдвэрийн дагуу ҮБХИС-ийн цэргийн албаны офицер, ахлагч нар, ЦНДС-ийн I,III дугаар дамжааны сонсогчид, БХМСҮТ-ийн төгсөгчид, ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний рот гамшгийн бүсэд 140 хүний бүрэлдэхүүн 6 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна.