“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР”- ИЙГ ТОХИОЛДУУЛСАН МОНГОЛ БИЧГИЙН ЭЭЛЖИТ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА

“Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон монгол бичгээ уламжлан сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах зорилгоор “Монгол бичгийн уралдаан”-ыг энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион явууллаа. Уралдаанд бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутан, сонсогч нарын нийт 58 оролцогч “Алдаагүй зөв бичих”, “Хичээнгүй бичих” гэсэн хоёр төрөлд өрсөлдөв.

“АЛДААГҮЙ ЗӨВ БИЧИХ” төрөлд Тэргүүн байранд АБДС-ийн Менежмент, эдийн засгийн тэнхимийн  110-р дамжааны оюутан С.Өлзийхишиг, дэд байранд ЦНДС-ийн Кибер аюулгүй байдлын тэнхимийн сонсогч Д.Хулан, гутгаар байранд АБДС-ийн Менежмент, эдийн засгийн тэнхимийн 201-р дамжааны оюутан Б.Нарангэрэлт, тусгай байранд Менежмент, эдийн засгийн тэнхимийн 103-р дамжааны оюутан Ц.Номин-Эрдэнэ, Холбоо, электроникийн тэнхимийн 108-р ангийн оюутан Ц.Амгалан, “ХИЧЭЭНГҮЙ БИЧИХ” төрөлд Тэргүүн байранд АБДС-ийн Менежмент, эдийн засгийн тэнхимийн  303-р дамжааны оюутан Б.Түмэнжаргал, дэд байранд Менежмент, эдийн засгийн тэнхимийн 302-р дамжааны  оюутан Б.Оюунтуяа,  гутгаар байранд мөн тэнхимийн 103-р дамжааны оюутан М.Жинжиймаа, тусгай байранд Математик, мэдээллийн технологийн тэнхимийн 220-р дамжааны оюутан О.Отгонсүрэн, Менежмент, эдийн засгийн тэнхимийн 103-р дамжааны оюутан О.Лхам  нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Уралдаанд оролцогчдын шагналыг ҮБХИС-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Жамбажамц, ГХСТ-ын дарга, дэд хурандаа Д.Хонгорзул нар гардуулж оюутан, сонсогчдод амжилт хүсэн үг хэлэв.

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ