ҮЕРИЙН ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛД ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Улсын онцгой комисс, ЗХЖШ-ын даргын шийдвэрийн дагуу БЗД-ийн 43-хороо Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй нийтийн эзэмшлийн гудамж талбай Төрийн болон хувийн эзэмшлийн байгууллага орон сууцуудын B1 давхарт орсон үерийн ус, лаг шавар цэвэрлэх мөн нурсан даланг сэргээн босгох ажилд ҮБХИС сургуулийн I,III дугаар дамжааны 140 сонсогч 10 офицер 5 ахлагчаас бүрдсэн бүрэлдэхүүн өнөөдөр өглөөний 6:00 минутаас эхлэн үүрэг гүйцэтгэж байна.