• АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ
  • – АВТО ИНЖЕНЕРЧЛЭЛ
  • – ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ
  • – МЕНЕЖМЕНТ
  • – ЭДИЙН ЗАСАГ
  • Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

    Элсэхээр бүртгүүлэгч нь өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийсэн, бие бялдар, “Элсэлтийн ерөнхий шалгалт” /ЭЕШ/-ын босго онооны шаардлагыг хангасан, ёс суртахууны зөв төлөвшилтэй, суурь өвчингүй, Монгол Улсын хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг сахиж биелүүлдэг, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой Монгол Улсын иргэн байна.

    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн;

    Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;

    Бүртгүүлэгч сонгосон хөтөлбөрт хамаарах элсэлтийн шалгалтын хичээлээр 2021, 2022, 2023 онд ЭЕШ өгсөн аль нэг батламжаар элсэн суралцах эрх эдэлнэ.

    Бүртгүүлэгч ҮБХИС-д бүртгүүлэхээс өмнө элсэлтийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, зөрчилтэй асуудал байвал урьдчилан шийдвэрлүүлсэн байна.

    Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч нь тухайн хөтөлбөрт орох элсэлтийн шалгалтын нэгдүгээр хичээлүүдээс 1, хоёрдугаар хичээлүүдээс 1 хичээлийн босго оноог хангасан байна.

    Гадаад улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэнийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын элсэлтийн ерөнхий шалгалттай дүйцэх шалгалт өгсөн тухай тодорхойлолтыг үндэслэн элсүүлнэ.

    Элсэлт авах хөтөлбөр, босго оноо

    АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ /ИРГЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР/

    Элсэхийг хүсэгч нь хүснэгтэд заагдсан хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан байна.

     

    Хөтөлбөр

    Элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо

    I-хичээл

    II-хичээл

    1 Авто инженерчлэл Математик,

    Физик

    480

    Нийгэм судлал,

    Англи хэл

    440

    2 Авто замын инженерчлэл Математик,

    Физик

    480

    Нийгэм судлал,

    Англи хэл

    440

    3 Электроникийн инженерчлэл Физик,

    Математик

    480

    Нийгэм судлал,

    Англи хэл

    440

    4 Менежмент Математик

    480

    Англи хэл

    480

    5 Эдийн засаг

    Математик

    480

    Физик,

    Англи хэл

    480

     

    Элсэлтийн бүртгэл

    Аюулгүй байдлын дээд сургууль /иргэний чиглэлийн/-ийн элсэлтийн бүртгэлийг ҮБХИС дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

    Элсэлтийн бүртгэл 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт эхэлж, 2024 оны 01 дүрээр сарын 12-ны өдрийн 16.00 цагт дуусгавар болж хаагдана.