НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна. Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, цаашлаад хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол улсын засгийн газраас  21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” нь нийт 5 зорилт, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэж тус тогтоолд 5 жилийн хугацаанд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, холбогдох асуудлуудыг өргөн хүрээнд шийдэх тухай тодорхой заасан билээ. Тус хөтөлбөрийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар манай сургуулийн ажилтан алба хаагч, сонсогч оюутан нар идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал Төв аймгийн Жаргалант, Борнуур. Баянчандмань, Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа, Хушаат, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалан эрхлэгчидтэй хамтран төмс, хүнсний ногоо, улаан буудайн ургац хураах ажилд жил бүр улсын ургацын комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд зохион байгуулалттайгаар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар сахин үүрэг гүйцэтгэж байна.

Мөн тус сургуулиас Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/708 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагад туслах аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн явуулах” зааврын дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт тус тус туслах аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байна. Туслах аж ахуйн малчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээний үйлдвэрлэлийн даалгаврын дагуу жил бүр төл мал, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг хүлээн авч данс бүртгэлд тусган нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж багш ажилтан албан хаагчдын хоолны үнийг тогтвортой барихад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тус сургуулийн харьяа “Шонхор” хүүхдийн зусланд ажилчин албан хаагчдын хүүхдүүдийн зуны амралтыг зөв зохистой өнгөрүүлэх, хүүхэд хөгжлийн батлагдсан хөтөлбөрүүдэд хамруулах боломжийг бүрдүүлэн үнэ тарифын хувьд 40 хүртэлх хувь, мөн эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүдэд 100 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр тус тус үйлчилж байна.

Тус сургуулийн суралцагсдыг Засгийн газрын 2021 оны 133 тогтоолоор батлагдсан “Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, сонсогчийн хүнсний норм” –ыг хүнсний мэргэжилтэн, эмнэлгийн даргын гаргасан хоолны хуваарийн дагуу 31 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын стандарт, стандарт хэмжил зүйн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, хоолны амт чанар, хоолны нэр төрлийн талаар судалгаа, санал хүсэлтийг харгалзан хоногт 3800-4200 килокалори илчлэгтэй хоол хүнсийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан ажилтан албан хаагчид халуун болон хүйтний аргаар боловсруулан олгож байна.

Мөн ҮБХИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу багш, ажилтан алба хаагч оюутны цайны газар нь зах зээлийн үнээс 50% бага /хөнгөлөлттэй үнээр/ сонголттой хоол хүнсээр өдөр тутамд үйлчлэн ажиллаж байна.

Жил бүр батлагдсан төсвийн хүрээнд тус сургуулийн хэрэгцээт хүнсний бараа материалын худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах” тухай хуулийн дагуу тогтвортой хамтран ажиллах боломжийг нээн дотоодын аж ахуйн нэгж, орон нутгийн малчид, тариаланчид болон хүнсний үйлдвэрлэгчдээс эрүүл чанартай хүнсний бараа материал худалдан авч байгаа нь дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр юм.

Сургуулийн ахлах дендорлогич Б.Туул нь багш, албан хаагчдад мод, бут,  төмс хүнсний ногоо тариалах аргачлалын талаар сургалтыг жил бүр зохион байгуулан, эдийн засгийн хэмнэлттэй өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо тариалах мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Тус сургуулийн эрдэмтэн,судлаач,багш нар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар судалгаа, бүтээлийг гаргаж нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  1. Д.Энхмаа, С.Наранцэцэг “Хүнсний аюулгүй байдал” АББС 2022/33/43;
  2. О.Үржин. “Монгол Улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт, шинэ сорилтууд”. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: хүн амын оюуны дархлааны асуудал. ЭШХ-ын эмхэтгэл. МЦНХ. 2020;
  3. О.Үржин. Гамшгийн эрсдэлийг бууруулах нь дотоод аюулгүй байдлын тулгамдсан асуудал болох нь”. Хүрэлтогоот 2020 залуу судлаачдын ЭШХ-ын эмхэтгэл.;
  4. Б.Нэргүй “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо” 15х.х., УБ 2023 он, ISBN: 978-9919-27-242-5;
  5. Г.Уянга “Эдийн засгийн аюулгүй байдлыг гадаад худалдааны бодлогоор дэмжих, эрсдэлийг бууруулах арга зам” ҮБХИС АББХС 2021 №31 //41
  6. Г.Балжинням, Б.Дуламсүрэн“Хөгжлийн бодлого, төлөвлөлт: онол, арга зүй”(гарын авлага) УБ., 2021. /Тотопресс хэвлэх үйлдвэр./ 18xx ISBN: 978-9919-24-036-3.;
  7. Д.Нямхүү, Д.Гандолгор “Эдийн засгийн аюулгүй байдалд гадаад хүчин зүйлсийн нөлөөллийн шинжилгээ” ҮБХИС АББХС 2023 №35 /45/ ;
  8. С.Пүрэвдорж “Иргэний хамгаалалтыг үндэсний даван туулах чадвартай уялдуулах нь” ҮБХИС, 2022 Цац №23 /46/;
  9. Д.Энхчимэг, Т.Мөнх-Оргил, Д.Нямхүү “Тогтворжуулах бодлогын онол загварчлал” ҮБХИС, 2022 Цац №23 /46/;
  10. М.Мөнгөнцэцэг “Цэргийн алба хаагчдын дундах хоол тэжээлийн зарим тулгамдсан асуудал” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  11. T.Munkh-Orgil, Enkhchimeg.D. “Providong mongolian national economic security through developing its mining sector” http: IJISRR-349.pdf (journalijisr.com);
  12. Nergui Bayartogtokh “An analysis of the current state of civil society participation in ensuring the national security of Mongolia” (PDF) An Analysis of the Current State of Civil Society Participation in Ensuring the National Security of Mongolia (researchgate.net);
  13. Oyuntsetseg Densmaa, Gerelchimeg Kaliinaa,Norovsuren nanzad, Tsogzolboo Otgonbayar “Mongolia’s “third neighbor policy”” Social and Economic Aspects of Education in Modern Society;
  14. Enkhchimeg Dolgorsuren, Nanditsetseg Ganbold, Gantuya Shagdarsuren, Munkhkhishig Ulziixuyag ” Impact of Mining Sector on Economic Security (Mongolia)” Impact of Mining Sector on Economic Security (Mongolia);
  15. Г.Балжинням, Б.Дуламсүрэн“Хөгжлийн бодлого, төлөвлөлт: онол, арга зүй”(гарын авлага) УБ., 2021. /Тотопресс хэвлэх үйлдвэр./ 18xx ISBN: 978-9919-24-036-3.;

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн Үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэндийн яамны тогтвортой хөгжлийн эрүүл мэндийг хангах чиглэлээр 2030 он гэхэд Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж дундаж наслалтыг 78 хүргэх том зорилго тавин ажиллаж байгаа билээ.  Тус сургуулийн эрүүл мэндийн төв нь тайван цагийн орон тоогоор бүрэн хангагдсан бөгөөд Монгол Улсын засгийн газрын “Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 9 дүгээр тогтоол”-оор батлагдсан MNS 6655:2017 стандартыг мөрдлөг болгон шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, БЗД-ийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран бие бүрэлдэхүүнийг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахын зэрэгцээ эрүүл мэндийн талаарх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

ЦНДС, АБДС, ЦХПТК, БХПТК-ын нийт оюутан, сонсогч нарт батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Эмнэлгийн хангалт” сэдэвт 1кр цагийн хичээлийг зохион байгуулдаг. Мөн байлдааны цагийн орон тооны дагуу салаа тус бүрийн орон тооны эмнэлгийн зааварчлагчийг сурган дадлагажуулах сургалтыг цэргийн анхан шатны бэлтгэл сургалт болон хавар, намрын байлдааны буудлагатай тактикийн  хээрийн сургуулийн үед зохион байгуулдаг. Тус сургалтад сургуулийн нийт төгсөгч нар оролцдог.

2023 оны 11 сард БЗД-ын эрүүл мэндийн төвтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “ДОХ”-той тэмцэх өдрийн хүрээнд сургуулийн байрлалд БЗДХӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалтыг оюутан, сонсогч нарт зохион байгуулж, зохих бүрэлдэхүүнийг БЗДХӨ-ний шинжилгээнд хамруулсан.

ХӨСҮТ-тэй хамтран жил бүр оюутан, сонсогч, ХЦАХ-дыг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг зохион байгуулдаг.

Жил бүр 2 удаа “Цусны төв”-тэй хамтарч цусаа бэлэглэх аянд нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож цусаа хандивладаг. Жил бүр цэргийн төв эмнэлэгтэй хамтран бие бүрэлдэхүүнийг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн зэрэглэл /К-1, К-2, К-3, К-4/ тогтоон диспансерийн хяналтад авч үе шаттайгаар эмчилгээ, үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн харьяаны сэтгэл зүйн хангалтын багш нар нь хичээлийн хөтөлбөрийн дагуу нийт оюутан, сонсогч нарт сэтгэл зүйн бэлтгэл хичээлийг явуулдаг. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа оюутан, сонсогч, ХЦАХ-дыг цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн сэтгэл зүйч эмчийн хяналтад оруулж, тусламж үйлчилгээг цаг тухай бүрд авдаг.

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг “Элемент” ХХК-тай гэрээ байгуулан 7 хоногт 3 удаа тусгай хог хаягдлыг тээвэрлэх машинаар тээвэрлэн устгалд оруулж байна.      Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” хөтөлбөрийг 2022 онд,  2016 оноос хойш жил бүр “Оюутан цэрэг” сургалт нь тус сургуулийн Шархад дах хээрийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж ирсэн. Тус сургалтын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шинэчлэн найруулсан “Тамхины хяналтын тухай хууль”-ийн дагуу сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа буфет, цайны газруудад тамхи худалдан борлуулахыг хориглосон. Мөн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийн талаар эрүүл мэндийн хангалтын хичээлээр нийт бие бүрэлдэхүүнд суртчилан таниулдаг. Мөн тамхигүй орчин бүрдүүлэх аян зохион байгуулж анги танхим, өрөө тасалгаанд тамхи татахыг хориглон, тамхи татах цэгүүдийг шинээр байгуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” болохыг тунхагласан. Энэ чухал эрхийг хангах нэг чухал үндэс бол ус билээ. Ард иргэдийн эрүүл чийрэг, аз жаргалтай, чинээлэг амьдрах, улс гүрэн хөгжин цэцэглэх, суурьшил, иргэншил хөгжихийн маш том үндэс бол ус юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2020 он гэхэд хүн амынхаа 80 хувийг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах зорилт тавьсан. Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг юм.   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал гэдэг нь “Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж заасан. Монгол Улсын төрөөс усны талаар баримталж буй өнөөгийн бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршиж байна.

Тус сургууль нь нийслэлийн цэвэр усны төв шугамтай холбогдсон ба Ус сувгийн удирдах газартай жил бүр гэрээ байгуулан цэвэр усны хэрэглээгээ хангадаг. Улсын төсвөөс цэвэр, бохир усны зардлыг баталж батлагдсан зардалтай уялдуулан хэрэглээгээ хангахын тулд усны хэмнэлтийн бодлого баримталж өр төлбөргүй гарах зорилгоор барилга байгууламжийг тус бүр усны тоолуураар төхөөрөмжилж усны хэрэглээг хянан ариун цэврийн өрөөнүүдэд бага зарцуулалттай тоног төхөөрөмж суурилуулан шугамын алдагдлаас урьдчилан сэргийлэх үзлэгийг өдөр бүр хийж ээлжийн слесариудыг томилгоожуулан 24 цагаар байнгын хяналт тавьж, шаардлагатай засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэж байна.Сонсогч, оюутнуудыг баталгаат ундны усны эх үүсвэрээр хангахын зорилгоор тус сургуулийн 14 байрлалд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулсан.

Засгийн газрын 2021 оны 133 дугаар тогтоолын дагуу сонсогч, ХЦАХ-дыг хоногт 1.5 литр үйлдвэрийн савлагаатай цэвэр усаар үнэгүй хангадаг. Мөн улсын төсвөөс олгодог урсгал зардлын төсвийн дагуу бид өвөл-сургуулийн бэлтгэл ажлын хангах төлөвлөгөө гарган цэвэр бохир ус, дулааны магистрал шугамуудад засвар үйлчилгээг тогтмол хийсний үр дүнд усны алдагдлаас сэргийлэн ажиллаж байна. Ундны усыг жил бүр Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид хэрэглээний цэвэр усны стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгуулж гарсан дүгнэлтийг үндэслэн хэрэглээнд нэвтрүүлдэг. Их сургуулийн хэрэглэсэн нийт усны хэмжээ (м3/жил) сүүлийн 3 жилээр харуулбал

2021

2022 2023
11,261 13,860 14.944

Хүснэгтэд заагдсан усны хэрэглээ нэмэгдэж байгаа нь сургалтын барилга байгууламж шинээр ашиглалтад орсон, хотхонд тогтмол ажиллах, сурч боловсрох офицер, ахлагч, ажилтан алба хаагч, оюутан сонсогч, сурагч, хугацаат цэргийн алба хаагчийн  тоо нэмэгдэж байгаатай холбоотой.

Усны бохирдлын хамгаалалтын бодлогын хүрээнд дараах ажил, арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд:

  • Цэргийн инженер /усны эрэл хайгуул, ус хангалт/, Хуурай замын цэргийн сургалт -цэргийн инженер хөтөлбөрөөр элсэгчдэд зориулсан мэдээлэл цахим сурталчилгаа явуулж Усны менежментийн талаарх мэдлэг, ойлголтыг нийтэд хүргэдэг.
  • – Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлаагаар Хөвсгөл нуурын эко системийг хадгалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг 2022 онд, мөн живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах бүтээлч ажил үргэлжилсээр байгаа бөгөөд ЗХЖШ, түүний харьяа анги байгууллагууд болон ҮБХИС-ийн цэргийн эрдэмтэн, багш, судлаачдын үүрэг оролцоо нь Усны эко системийг хадгалж хамгаалахад томоохон хувь нэмрээ оруулж ажилласан. Эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурт живсэн зургаан техник хэрэгслийг татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгосон.
  • Шар хад дахь хээрийн сургалтын төвийн ойролцоох рашааныг хамгаалж хашаажуулсан,
  • Үер усны үед хог хаягдлаар бохирдсон Улиастайн голын ай сав газрыг цэвэрлэх ажлыг Баянзүрх дүүргийн хот тохижилтын газартай хамтран жил бүр зохион байгуулан экосистемийг хадгалж ирсэн.
  • Мөн Шар хад дахь хээрийн сургалтын төв болон Шонхор зуслангийн усны хангамжийг тухайн байрлал дахь гүний худгаас тус бүр хангалтыг зохион байгуулж байна.
  • МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Шархад хээрийн сургалтын төвийн мод үржүүлгийн газарт борооны усыг хуримтлуулах нөөцийн савыг байршуулан усалгаанд ашиглаж байна.

  1. Тус сургууль нь 2017 оноос МУ-ын эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд эрчим хүчний ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧ-ээр бүртгэгдэн байгууллагын болон нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлан эрчим хүчний үр ашигтай ажиллах талаар эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах, эрчим хүч хэмнэх сургалтад байгууллагын эрчим хүчний хэмнэлтийн менежерийг томилгоожуулан сурган дадлагажуулах ажил арга хэмжээг авч ажиллаж байна.Мөн сэргээгдэх эрчим хүчний талаар судалгаа хийх, судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Б.Оргилхүү “Сэргээгдэх эрчим хүчний тулгамдсан асуудалд” Цац сэтггүүл 2022 он

Зүүн хойд азийн сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ОУЭШХ-ыг хийж эмхэтгэл гаргасан.

Б.Жаргалцэцэг, Б.Цэнд-Аюуш “Сэргээгдэх эрчим хүч буюу газрын гүний эрчим хүчийг ашиглах боломжийн онолын судалгаа” АБДС-ийн ЭШХ 2023.03.24

Б.Баатарсүрэн. “Япон болон Сингапур улс эрчим хүчний өөр эх үүсвэрийг ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж эхэллээ”. “Судалгааны тойм”. 2022.

Монгол улс нь байршлийн хувьд эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог. Зуны улиралтдаа хэт халж, өвлийн улиралдаа эрс хүйтэрдэг. Уур амьсгалын эрс тэс нөхцөл байдлаас үүдэн өвлийн улиралд цахилгаан, дулааны хэрэглээ эрс нэмэгддэг. Хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүч, дулааны хэрэглээг оновчтой зохион байгуулах эрчим хүч хэмнэх бодлогын хүрээнд сургуулийн хуучин барилга байгууламжид тогтмол засвар үйлчилгээ хийх, дулаан алдагдалтыг буруулах зорилгоор модон цонхнуудыг битүүмжлэл сайтай вакум цонхоор сольж шинэчлэх, дулааны магистрал шугам хоолой болон халаалтын сетикнуудыг шинэчлэх болон эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор улайсдаг гэрлүүдийг лед гэрлээр солих, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг цагийн релейтэй болгож, замын гэрэлтүүлгийг нарны зай хураагууртай гэрэлтүүлгээр сольж шинэчлэн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна.хүчийг ашиглаж байна.

Саарал эрчим хүчээс татгалзаж Шар хад дахь хээрийн сургалтын төв болон Шонхор зуслан нь төвийн цахилгааны шугамтай холбогдож галлагаа шаардахгүй, агаарын бохирдлыг багасгах ажил болсон.

Тус сургуулийн жилийн хэрэглээнд 799800.6 кВт ашиглаж байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 478 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө жил бүр гарган хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд илгээн хангалттай сайн үнэлгээ авч байна.

2021 2022 2023
7,4 Г.квт 8,6Г.квт 7,9Г.квт

 

Тус сургууль нь 36,731 м2 талбай бүхий нийт 40 ширхэг барилга байгууламжийг ашиглаж байна.

2021 2022 2023
29,886 36.731 36.731

Эрчим хүчний үр ашгийн талаар олон нийтэд чиглэсэн мэдээллийг сургуулийн цахим сайтад байршуулан нийт бие бүрэлдэхүүнд мэдээ,мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын батлан хамгаалахын тухай хуулийн 15 дугар зүйлийн 15.3.5, 15.3.6, Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын хуралдаанаар батлагдсан “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030 бодлогын баримт бичиг”-ийг удирдтал болгон ажиллаж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зохицсон, тэднийг сургуулийн өдөр тутмын амьдралд оролцох боломжоор хангах бодлоготой байх, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг их, дээд сургуулийн амьдралд оролцох боломж олгосон өөрчлөлтүүдийн тухай юм. Эдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд тааруулж ДББ-ыг өөрчилнө. Өөрчлөлтүүд нь биеийн, сэтгэл зүйн, оюуны, эрдэм шинжилгээний болон бусад ажил эрхлэлтийн тухай байж болно. Энэ утгаар боломжит зохицол гэдгийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцооны бодлогод ” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусадтай эн тэнцүү түвшинд хүний эрх ба шаардлагатай эрх чөлөөг хангаж, хөгжилдөх ба оролцох боломжоор хангах юм.” гэж тодорхойлсон.

Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэвтрэх, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Спорт сургалтын төв, Батлан хамгаалах удирдлагын академи, Ном мэдээллийн төв, Соёлын төвд зориулалтын зам, орц, гарцыг хийсэн. Тус сургуулийн Спорт сургалтын төв, Ном мэдээллийн төвүүдийн ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлүүлэх орчинг бүрдүүлсэн.

Мөн тэгш бус байдлын талаар судалгаа хийж үр дүнг хэвлэн нийтэлж нийгэмд түгээн дэлгэрүүлж байна.Үүнд:

Судалгаа 2021 2022 2023
Тэгш бус байдлын талаарх судалгааны үр дүнг хэвлүүлсэн байдал 1 2 2
  1. Б.Баатарсүрэн “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход бидний оролцоо” ҮБХИС ЦАЦ 2021/20/43;
  2. С.Мандалмаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зарим асуудал” ҮБХИС ЦАЦ 2021/18/41;
  3. Б.Баатарсүрэн “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход бидний оролцоо” ҮБХИС ЦАЦ 2021/20/43;
  4. Н.Уранчимэг “Цэргийн мэргэжлийн эмэгтэй албан хаагчдыг гадаад хэлний сургалтад хамруулах хэрэгцээ, шаардлага” ҮБХИС ЦАЦ 2022/22/45;
  5. Г.Балжинням доктор /Ph.D/дэд профессор, П.Бүжин магистр/МА/ ” Монголын нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь”. 2022.;
  6. Б.Баатарсүрэн. “Эцэг эхийн хуулийн мэдлэг хүүхдийг хүчирхийллээс хамгаалах боломжийн талаарх судалгаа”. ДХИС-аас зохион байгуулсан “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт ЭШХ-ын эмхэтгэл.
Хөгжлийн бэрхшээлтэй нийт ажилчдын тоо 2021 2022 2023
8 10 10

Ялгаварлан гадуурхлаас хамгаалах бодлогын хүрээнд их сургуулийн харьяа АБДС, Тэмүүжин өрлөг сургууль нь нийгмийн ажилтантай, ЦНДС, БХПТК Цэргийн алба, суртал хүмүүжлийн тасаг нийгэмд төлөөлөл багатай, ялгаварлан гадуурхалд өртөж болзошгүй бүлгийн хүмүүсээс ажилд авах, оюутан элсүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн жил бүрийн элсэлтийн журам болон Боловсрол олгох сургалтын журамд Үндэс угсаа, шашин шүтлэгтэй холбоотой заалт ороогүй бүх суралцахыг хүсэгчдэд нээлттэй байгааг илтгэж байна. Мөн ҮБХИС нь Монгол Улсын үндсэн хууль, Боловролын тухай хууль, Дээд боловсорлын тухай хууль болон БШУ-ны сайдын баталсан тушаал, ЗХЖШ, БХЯ-ны Мэргэжил хяналтын тоо, бусад шийдвэрийг удирдамж болгон ажилладаг.

Дэлхийн нийт хүн ам 2050 он гэхэд гуравны хоёр нь буюу 6.5 тэрбум хүн хот суурин газар амьдарна гэсэн үзүүлэлт байдаг. Бид одоогийн хот байгуулалт, төлөвлөлтийн арга барилаа өөрчлөхгүйгээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй.

Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын хуралдаанаар батлагдсан “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030 бодлогын баримт бичиг”-ийг удиртгал болгон ажиллаж байна.

Тус сургуулийн “ногоон байгууламжид иргэд чөлөөтэй нэвтрэх нь хуулиар хориотой байдаг./ МУ-ын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар батлагдсан цэргийн нийтлэг дүрмүүд, ЗХЖШ-ын даргын ЦАЗБ заавар, бусад холбогдох хууль тогтоомж, удирдлагын баримт бичгийн дагуу сургуулийн байрлалд чөлөөтэй нэвтрэх, олон нийтэд нээлттэй байхыг хориглодог/.

Батлан хамгаалах политехникийн коллежийн барилга нь Соёлын өвд бүртгэлтэй 1912 онд ашиглалтад орсон 112 жилийн түүхтэй Соёлын өвийн газрын хөрөнгө оруулалтаар болон ҮБХИС-ийн урсгал засвараар жил бүр сэргээн засварлаж хамгаалж байдаг.

Тус сургууль нь тогтвортой тээвэрлэлтийн хүрээнд Тэмүүжин Өрлөг сургуулийн сурагчдыг 5 шараас тус сургуулийн байрлалд өглөө, орой тээвэрлэн хүргэх, буцааж авах ажлыг ажлын 5 өдөрт батлагдсан маршрутын дагуу зохион байгуулдаг.

Их сургуулийн сонсогчдыг сургалтын хөтөлбөрийн дагуу хээрийн дадлага, сургуульд, буудлага, жолоодлого хийх мөн анги байгууллагуудад хийх мэргэжлийн дадлагын үед байгууллагын авто техникээр тээвэрлэлтийг зохион аюулгүй зохион байгуулдаг.Тээвэрлэлтийг ТЦОТ-ны дагуу нөхөн хангагдсан техник хэрэгсэл болон авто тээврийн тусгай ротын бүрэлдэхүүнээр зохион байгуулдаг.

 

Бүтээн байгуулалтын ажлууд:

  1. 2009 буюу Сонсогчийн дотуур байр нь 2009 онд ашиглалтад орсон ба тус барилгын суурь нь Цэргийн гал тогоо байсан
  2. Спорт сургалтын төвийн барилгыг 2017 онд ашиглалтад оруулсан тус барилгын суурь нь 1912 онд ашиглалтад орсон авто-хуягт танк, холбооны сургалтын 2 давхар байр байсан,
  3. Сургууль байлдааны бүлгийн 32 машины дулаан гражийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан тус барилгын суурь нь засварын ил тунел байсан
  4. Тусгай зориулалтын 2 машины гражийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан тус барилгын суурь нь авто машины ил зогсоол байсан.
  5. БХУА-ын байрыг 2021 онд ашиглалтад оруулсан ба тус барилгын суурь нь орон сууцны материал хангалтын агуулах байсан,
  6. Тэмүүжин өрлөг сургуулийн барилга нь 2012 онд ашиглалтад орсон ба тус барилгын суурь нь хүнсний агуулах байсан,

Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг үндэслэн тус сургуулийн захирлын тушаалаар хог хаягдлын тухай бодлого, журмыг гаргаж үйл ажиллагаанд чиглэл болгон ажиллаж байна.

Сургуулийн хэмжээнд хог хаягдлыг менежментийн дагуу анхны эх үүсвэр дээр хог хаягдал нэмж хуримтлагдахаас урьдчилан сэргийлэн, дахин ашиглах банз мод зэргийг анхдагч хэлбэрээр дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хуванцар, цаас, хаягдал тос, холбогдох газарт мэдэгдэх хүргэх, бусад хог хаягдлыг ангилан 7 хоногт 2 удаа Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрээр жинлэн байгальд хоргүй байдлаар хаяж устган, эмнэлгийн аюултай хог хаягдлыг “ЭЛЕМЕНТ ХХК”-тай гэрээ байгуулан устгаж мөн багш, оюутан суралцагчдад хог хаягдлын талаарх мэдээллийг ар талын хэлтэс, оюутны оролцоотой байгууллагаар дамжуулан, ангилан ялгах орчин нөхцөлийн мэдээллээр ханган нэг удаагийн хэрэглээний бараа материалыг багасгах зорилгоор ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлээр салбар сургуулиудад хуванцрын хэрэглээг багасгах, бүх нэгж салбарт хог хаягдал үүсэх нөхцөлийг багасгах талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Хог хаягдал зайлуулах бодлогын хэрэгжүүлэлтийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хот тохижилтын байгууллагатай хамтран гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хог хаягдлын бүртгэлийг тус дүүрэг дэх цагаан давааны хогийн цэгээр үйлчлүүлсэн тооцооны хуудас, автомашин гарган ажлуулах хуваарийг үндэслэж бүртгэл хийдэг. Мөн дахин боловсруулах хог хаягдал буюу цаас, цаасан бүтээгдэхүүн болон төмөр болон хуванцрыг хоёрдогч түүхий эд авах цэгт тушаах зэрэг зохицуулалтыг хийдэг.

 

  1. Д.Энхчимэг, М.Индрабүд “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, гарц” ШУТИС-ийн“Менежмент ба инновац” сэтгүүл УБ 2020 он ISBN 978-9919-23-873-5 ;
  2. БХЭШХ Хөдөөгийн сэргэлт-хөгжлийн нүүдэл: Онол, хандлага, сорилт, боломж /ЭШХ-ын эмхтгэл/ УБ 2023;
  3. Б.Нэргүй“Цэргийн зориулалтаар графене материал гарган авах, ашиглах асуудалд” АББХС сэтгүүл 2021 ;
  4. Б.Нэргүй “Агаарын зайн хяналтын иргэн цэргийн нэгдсэн сүлжээ” ном 9.5х.х.,ISBN: 978-9919-25-762-0 УБ 2021;
  5. Б.Юмаажав “Байгууллагын санхүүгийн хүндрэлийг оношлох арга, үр дүн” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  6. Д.Нямжаргал “Төв Ази дахь их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх өрсөлдөөн” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  7. М.Намуун-Эрдэнэ, А.Хулан “Оюутны хөгжилд бизнес сэтгэлгээ ба коүчингийн хэрэгцээ” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  8. Б.Золжавхлан “Ар талын материал хэрэгслийн нөөцийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  9. Д.Лхагважав ” Хот доторх байлдааны ажиллагаа явуулах үеийн артиллерийн батарейны ажиллагааны онцлог, түүнд хийсэн судалгаа” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  10. С.Амарсанаа “Хуягт танкийн техникийн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэх боломж” ҮБХИС, 2023 Цац №25 /48/;
  11. С.Дэнсмаа, Т.Азбаяр ” Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал” ҮБХИС “Тогтвортой хөгжил: Эдийн засгийн аюулгүй байдал” ЭШХ-ын эмэхэтгэл УБ 2022 ;

Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын хуралдаанаар батлагдсан “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030 бодлогын баримт бичиг”-ийг удиртгал болон ажиллаж байна.Тус баримт бичигт 2030 онд ногоон ЭКО орчин бүхий их сургууль болох зорилт тавин ажиллаж зорилтын хүрээнд шат дараалсан ажил,арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулан явуулж байна. Үүнд:

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2030 онд нийт 94,6 га газар 180,000 ширхэг мод, бутыг тариалах, мод үржүүлгийн газар байгуулах хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан дээд байгууллагаар баталгаажуулан тус сургуулийн захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулан тооцоо,төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Тус сургуулийн Шархад хээрийн сургалтын төвд 2022-2023 онд 8,6 га газар өөрийн хөрөнгөөр 10,000 гаруй мод, бутыг тариалж, 2 га талбайд мод үржүүлгийн газрыг шинээр байгуулж 5-6 нэр төрлийн мод бутны суулгацыг үрслүүлж цаашид батлан хамгаалах салбарын болон бусад байгууллагуудад бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг  гаргаж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж болох эрсдэл ийг /гал, үер, газар хөдлөлт, цаг уурын өөрчлөлт/ бууруулах ажлын хүрээнд аюулгүй байдлын төлөвлөгөөг БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Гамшиг судлалын хүрээлэн, Улаан загалмай гэх мэт байгууллагатай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ЭШХ зохион байгуулж уур амьсгалын талаар судалгаа,шинжилгээ,бүтээлүүдийг гарган хамтран ажилдаг.

Уур амьсгалын талаарх судалгаа 2021 2022 2030
1 1 1

Д.Энхчимэг “Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хуралд “Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөлөл, үр дагавар” УБ 2021 он;

Г.Нандинцэцэг “Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал” 2022 ончи 3.Д.Идэшноров, С.Уранчимэг

Тус сургуулийн байнгын байрлал нь төвийн дулааны эрчим хүчинд холбогдсон байдаг тул нэгдсэн системээр хяналтыг стандарт хэмжил зүйн газрын шалгасан тоолуур тавигдаж хянагддаг. Эрчим хүчний зөв зохистой хэрэглээг түгээж, эрчим хүчний хэрэглээг хэмнэх суртал ухуулгыг цахим орчин болон сургуулийн байрлалд нийт эзэмшлийн талбай,барилга байгууламжуудад хэвлэмэл байдлаар тараагдаж зарлан мэдээлэх самбаруудад байршуулан нийт бүрэлдэхүүнд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Нийт хэрэглэсэн эрчим хүчний хэмжээ 2021 он 2022 он 2023 он
6.1  /гВт/ 8.6  /гВт/ 7.9  /гВт/

Тус сургууль нь Улаанбаатар хотын БЗД-ийн 16-р хороонд болон Шар хад хээрийн сургалтын төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах Шонхор зуслан гэсэн 3 байрлалд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд усны эко системийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын үйл ажиллагааг хангаж ирсэн.

Шархад дахь хээрийн сургалтын төвийн ойролцоох рашааныг хамгаалж хашаажуулсан, үер усны үед хог хаягдлаар бохирдсон Улиастайн голын ай сав газрыг цэвэрлэх ажлыг Баянзүрх дүүргийн хот тохижилтын газартай хамтран жил бүр зохион байгуулан экосистемийг хадгалж байна.

Сургуулийн байрлалд үйл ажиллагаагаа явуулж байгаа байнгын бие бүрэлдэхүүний цайны газарт офицер, ахлагч, ажилтан албан хаагч, оюутнуудад хоолны хуваарийн дагуу далайн гаралтай бүтээгдэхүүн /загас, далайн байцай, мёог/ орсон хоолоор үйлчилдэг нь хүний биед шим тэжээллэг байдлыг хадгалсан хүний биед хэрэгтэй эрдэс бодис агуулсан нь эрүүл мэндэд ач тустай гэж үздэг. Зах зээлд худалдан борлуулагдаж байгаа далайн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авахдаа мэргэжлийн лабораторийн бичиг, тусгай савлагаатай эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгодог.

Тус сургууль нь нийтийн бохир усны шугам сүлжээнд холбогдсон байдаг тул байгууллагын хариуцсан хаягдал ус зайлуулах шугамд төлөвлөгөөний дагуу сольж шинэчлэх болон урсгал засвар үйлчилгээг хийж ирсэн.

Манай улсын цэнгэг усны нөөцийн 74,6%, дэлхийн цэнгэг усны 0,4 хувийг эзэлдэг Хөвсгөл далайн эко системийг хадгалах, хамгаалах хүрээнд манай сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хөвсгөл далайд живсэн машин, техник, түлшийг татан гаргах экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааны тооцоо судалгааг хийж Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Марааны буланд машин техникийг татан гарах ажиллагааг амжилттай хийж, Эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурт живсэн зургаан техник хэрэгслийг татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгох ажилд амжилттай оролцож ажилласан.

Мөн Шархад дахь хээрийн сургалтын төвийн ойролцоох рашааныг хамгаалж хашаа барьж экосистемийг хамгаалан, Цагаан давааны хогны цэгээс үерийн улмаас урсаж орж ирсэн их хэмжээний хог хаягдлыг ,цэвэрлэх ажлыг БЗД-ийн ТҮК-тай хамтран жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулж ирсэн.

ҮБХИС-ийн байнгын байрлал болон Шар хад хээрийн сургалтын төв, Шонхор зуслангийн эргэн тойрон дахь нийтийн эзэмшлийн газар, зам талбай, голын урсцад сөргөөр нөлөөлж болзошгүй газруудад тохижилтын болон хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлж гүүрэн байгууламж зэргийг хийж хэрэгжүүлээд байна. Мөн орчны бохирдол, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлээр салбар сургуулиудад хуванцрын хэрэглээг багасгах, бүх нэгж салбарт хог хаягдал үүсэх нөхцөлийг багасгах талаар мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Мөн сургуулийн байрлалд хог хаягдлыг ангилан ялгаж хаях савыг байрлуулж

Аж ахуй нэгжүүдээс хуванцар сав баглаа боодолтой бараа бүтээгдэхүүн авахаас татгалзаж түүний хэрэглээг бууруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас хуванцрын бүтцэд бифинол-А хэмээх хүний эрүүл мэндэд олон талын хор уршигтай бодис ордог ба хар тугалга гэх мэт хүнд элементүүд ялгардаг нь олон талын хорт хавдар үүсгэх эрсдэл үүсгэдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Хамгийн аюултай нь хүний эрүүл мэндэд шууд мэдэгдэхгүй боловч аажимдаа хүний биед шингэж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Иймээс бид эрүүл мэнддээ хамгаалахын тулд цаашлаад хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө гаргахын тулд аажимдаа хуванцар бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Ялангуяа далайд гарцтай үйлдвэржсэн улс орнуудын хувьд хуванцар хог хаягдал нь өдрөөс өдөрт өөн нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг юм. Жнь Норвегийн Бергений их сургуулийн эрдэмтэн судлаачдын халимын гэдэснээс 30 гаруй кг пластик хог хаягдал олсон нь дэлхий нийтийг цочирдуулж байсан. Монгол улсын хувьд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь хуванцар хог хаягдал, гялгар уутны замбараагүй хэрэглээ нь хөрсний бохирдлыг өдрөөс өдөрт нэмэгдүүлж хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Монгол улс нь цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж нөөцлөн агилдаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд ордог бөгөөд МУ-ын Засгийн Газраас үйлдвэр аж ахуй нэгжүүд зайлшгүй саарал усыг ашиглах шийдвэр гарч байгаа нь сайшаалтай байгааг тус сургууль дэмжиж тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх болон дэмжиж байгаа болно. Манай орны нийт усны нөөцийн 1,9 хувийг бүрдүүлдэг газрын гүний усаар усны хэрэгцээний 70 орчим хувийг хангаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Шар хад дахь хээрийн сургалтын төвийн мод үржүүлгийн газарт борооны усыг хуримтлуулах нөөцийн савыг байршуулан усалгаанд ашиглаж байна. Цаашид байгалийн усыг хуримтлуулан нөөцлөх технологийг сайжруулж, өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй Алсын хараа 2050 хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулахаар зорин ажиллаж байгаа билээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2030 онд нийт 94,6 га газар 180,000 ширхэг мод, бутыг тариалах, мод үржүүлгийн газар байгуулах хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан дээд байгууллагаар баталгаажуулан тус сургуулийн захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулан тооцоо,төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Тус сургуулийн Шархад хээрийн сургалтын төвд 2022-2023 онд 8,6 га газар өөрийн хөрөнгөөр 10,000 гаруй мод, бутыг тариалж, 2 га талбайд мод үржүүлгийн газрыг шинээр байгуулж 5-6 нэр төрлийн мод бутны суулгацыг үрслүүлж цаашид батлан хамгаалах салбарын болон бусад байгууллагуудад бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дотоодын бараа бүтээгдэхүүн болох Монгол улсын газар нутагт тариалагдсан стандарт, техникийн тодорхойлолтын дагуу төмс хүнсний ногоог худалдан авч сонсогч, хугацаат цэргийн албан хаагчдын хүнсний хэрэгцээнд хэрэглэж байна. Барилга байгууламж болон гадна орчныг бүрэн ногоон эко орчин бүрдүүлсэн. Нийслэлийн БЗД-ийн “Тэргүүний ногоон байгууламж” –тай аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарсан.

Шархад хээрийн сургалтын төв болон Шонхор хүүхдийн зуслангийн байрлалд эко ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулж ашиглалтад оруулан ургамал, газрын хөрсний бохирдлоос сэргийлэн ажиллаж байна.

Тус сургуулийн байнгын байрлал болон Шонхор хүүхдийн зуслан, Шархад хээрийн сургалтын төвийн тусгай хэрэгцээний газарт ургасан шарилж, халгай зэрэг хүний биед харшил өгөхүйц ургамлыг түүн устгаж офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, сурагч, оюутан, хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аюулгүй орчин бүрдүүлэн ажилдаг. Тус сургуулийн ахлах дендерлогич болон эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний дагуу. /Зураг хавсаргав/.Хамтын эзэмшлийн хуурай газар болох Шархад дахь хээрийн сургалтын төвийн урдах рашааны орчмын хөрсийг эвдлэхгүй тулд Шархадны эцэс рүү явах зам гүүрэн байгууламжийг засварлах, үер усны үед хог хаягдлаар бохирдсон Улиастайн голын ай сав газрыг цэвэрлэх ажлыг Баянзүрх дүүргийн хот тохижилтын газартай хамтран жил бүр зохион байгуулан экосистемийг хадгалж ирсэн.

Тус сургууль нь нийтийн бохир усны шугам сүлжээнд холбогдсон байдаг тул байгууллагын хариуцсан хаягдал ус зайлуулах шугамд төлөвлөгөөний дагуу сольж шинэчлэх болонурсгалзасварүйлчилгээгхийжирсэн. Баянзүрх дүүргийн хот тохижилттой хог хаягдлын гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн төвөөс гарч байгаа аюултай хог хаягдлыг устгах зааврыг үндэслэн тусгай хог хаягдлын “Элемент ХХК”-тай гэрээ байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.