Тус хурлын үндсэн илтгэлийг “Хөгжмийн боловсрол” сэдвээр ЦХПК-ийн ХУТ-ийн дарга, Урлаг судлалын ухааны магистр, хошууч Б.Алтанхуяг тавьсан бол хавсралт илтгэлүүдийг “Зүүдэлж сэрдэг эх орон бүтээлийн ач холбогдол” сэдвээр ХУТ-ийн ахлах багш, Боловсрол судлалын ухааны магистр, ахлах дэслэгч Б.Бат-Өлзий “Цэргийн ёслолд эгшиглэх хөгжмийн бүтээлүүдийг цахим хэлбэрт оруулахын ач холбогдол” сэдвээр ХУТ-ийн багш, магистрант, ахмад А.Батням “Хөгжмийн […]
Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээр арвижуулан дархалж байгаа Жанжин Сүхийн байгуулсан дайчин уламжлалт, түүхэн замналтай ҮБХИС-ийн Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, сонсогч, оюутан, сурагч, түрүүч, байлдагчид аа! Эх орноо батлан хамгаалах[…..]
Батлан хамгаалахын сайдын санаачилсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад шаардлагатай мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Соёл хүмүүжлийн офицер, Цэргийн сэтгэл зүйч”-ийг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 01 дүгээр сараас ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн материаллаг баазыг түшиглэн эхлүүлсэн билээ. “Цэргийн сэтгэл зүйч” мэргэшүүлэх дамжаанд суралцаж буй бүрэлдэхүүн танилцах дадлагын тайлангаа 2024 оны 03 дугаар[…..]
ҮБХИС-ийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон “Жендер зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, чуулга уулзалт, баярын арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж, тэдний цаашдын нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг сайжруулан эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилгоор “Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт-2024”-ыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.