МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн малчдадаа туслах аян өрнүүллээ. Тус аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах ҮБХИС-ийн туслах аж ахуйн малчин Б.Төөрүүлийнд 1тонн хорголжин тэжээл, 2тонн хивэг, 150 боодол өвс, 100 боодол ногоон тэжээлийг хүргэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн нийгмийн […]

“АХЛАГЧ НАРЫН ДАРГЫН БЭЛТГЭЛ-ОНОЛЫН” СУРГАЛТ БОЛЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн “Ахлагч нарын даргын бэлтгэл-онолын” сургалт болж өндөрлөлөө. Ахлагч нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, онолын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын эхэнд ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан “ҮБХИС-ийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага”, П.Болод “Монгол бичиг”-ийн сургалт зохион байгуулах, Бэлтгэл хурандаа Н.Лхагвасүрэн “Мотобуудлагын салаа давшилтад”,[…..]

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН ЗОЛГОЛТ

ҮБХИС-ийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид алд цэнхэр хадгаа дэлгэн монгол ёс заншлаа эрхэмлэн амар мэндээ эрэн , хөөрөг зөрүүлэн , хүндэтгэн золголоо.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн эрдэм ухаан, оюун билиг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагч Та бүхэндээ ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн болон захиргааны[…..]