“Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон монгол бичгээ уламжлан сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах зорилгоор “Монгол бичгийн уралдаан”-ыг энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион явууллаа. Уралдаанд бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутан, сонсогч нарын нийт 58 оролцогч “Алдаагүй зөв […]
Боловсролын Ерөнхий Газраас энэ сарын 22-ны өдөр их, дээд сургуулийн профессор багш нарын судалгаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “SCIENCE’ цуврал цахим хэлэлцүүлгийг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Багшийн хөгжлийн төвтэй хамтран “БАГШИЙН ХАНДЛАГА СУРАХ ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ НЬ’ сэдвээр зохион байгууллаа. ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн дарга Г.Нандинцэцэг багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа болон сургуулийнхаа[…..]
“ҮБХИС-ийн багш, суралцагчдын эрдмийн их чуулган-2022” эрдэм шинжилгээний хурал 4-р сарын 20-нд танхим, zoom программ ашиглан зохион байгууллаа. Хуралд урилгаар ЗХЖШ-ын орлогч дарга, доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн захирал профессор, бригадын генерал П.Жаргалан, эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал[…..]
Монгол инженер нэгдсэн үйл ажиллагаанд ҮБХИС -ийн АБДС-ийн Инженер механикийн тэнхимийн багш Ч.Бямбацэрэн, Ү.Дэлгэрсуурь нар болон АБДС-ийн ИМТ-ийн 3-р бүлгийн оюутан Т.Ариунтөр, Г.Баянжаргал, А.Тэмүүжин, ЦНДС-ийн 3-р курсын сонсогч С.Төгөлдөр нар оролцож байна.