Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг, Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн их сургуультай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
ЗХЖШ-ын даргын тушаал, ҮБХИС-ийн БХПК-ийн захирлын тушаалын дагуу “Мэргэшил дээшлүүлэх дамжаа”-ны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийг боловсруулан батлуулж, удирдлага зохион байгуулалт, сургалт, цэргийн албаны чиглэлээр сургалтыг төлөвлөн, зохион байгуулж явууллаа. “Мэргэшил дээшлүүлэх дамжаа”-ны сургалтад ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, харьяа нэгтгэл, ангийн цэргийн алба хаагчид хамрагдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах “DRONECON-2025” анхдугаар тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын,[…..]