“АХЛАГЧ НАРЫН ДАРГЫН БЭЛТГЭЛ-ОНОЛЫН” СУРГАЛТ БОЛЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн “Ахлагч нарын даргын бэлтгэл-онолын” сургалт болж өндөрлөлөө. Ахлагч нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, онолын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын эхэнд ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан “ҮБХИС-ийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага”, П.Болод “Монгол бичиг”-ийн сургалт зохион байгуулах, Бэлтгэл хурандаа Н.Лхагвасүрэн “Мотобуудлагын салаа давшилтад”, […]

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН ЗОЛГОЛТ

ҮБХИС-ийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид алд цэнхэр хадгаа дэлгэн монгол ёс заншлаа эрхэмлэн амар мэндээ эрэн , хөөрөг зөрүүлэн , хүндэтгэн золголоо.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн эрдэм ухаан, оюун билиг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагч Та бүхэндээ ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн болон захиргааны[…..]

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН II УЛИРЛЫН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах замаар их сургуулийг магадлан итгэмжлүүлж, их сургуулийн эрэмбэ, чансааг ахиулах зорилгоор “Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах боломж” сэдвийн хүрээнд өнөөдөр ҮБХИС-ийн Соёлын төвд Цэргийн сургалт, эрдэм шинжилгээний арга зүйн цугларалтыг зохион байгуулж байна. ҮБХИС-ийн удирдах болон багшлах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтан, сургалтад дэмжлэг үзүүлэх[…..]