“DefendX” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “DefendX-2024” кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварын анхдугаар тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд тэргүүлсэн багт шагналыг гардууллаа.
Тус тэмцээн нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж буй сонсогч, оюутнууд, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах, бие бүрэлдэхүүнд кибер аюулгүй байдлын талаар мэдлэг олгох зорилгоор ҮБХИС-ийн Кибер аюулгүй байдлын төвийн багш нар болон КАБЦК-ийн мэргэжилтнүүд хамтран Сүлжээний хамгаалалт, Тоон ул мөрийн шинжилгээ, Халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авах, Довтолгоо болон хамгаалалтын чиглэлээр даалгавруудыг боловсруулж нийт 14 багийн 52 оролцогчийн ур чадварыг сорьсон юм.
14 баг өрсөлдсөнөөс АБДС-ийн Кибер аюулгүй байдал мэргэжлийн 3 дугаар ангийн оюутан Ж.Галбадрах, Б.Цолмон, О.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй “Colors” баг тэргүүн байрт шалгарлаа.