ҮБХИС-ийн багш нар “ХОСОЛСОН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙН ЧАДАВХЫГ ХӨГЖҮҮЛЭХ” түгээн дэлгэрүүлэх сургалтад хамрагдаж “БАТЛАМЖ”-аа гардан авлаа

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дээд боловсролын дижитал өөрчлөлтийн төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулиудын багш нарын “ХОСОЛСОН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙН ЧАДАВХЫГ ХӨГЖҮҮЛЭХ” түгээн дэлгэрүүлэх сургалт Т2-ын хөтөлбөрийг ҮБХИС-ийн багш нар амжилттай дүүргэн “БАТЛАМЖ”- аа гардан авлаа.

Уг сургалтаар Дижитал үнэлгээ, Цахим харилцааг идэвхжүүлэх, Контенттой ажиллах, Цахим сургалтын үйл ажиллагааг үнэлэх, Даалгавар гүйцэтгэх гэсэн агуулгын хүрээнд 5 модуль хичээлийг Хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг зохион байгуулсан Хошууч генерал Я.Чойжамц ахлагчтай “Хосолсон сургалт”-ын төслийн баг, дэмжин ажилласан Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал Хурандаа Б.Энхзоргол болон сургуулийн удирдлага, Мэдээлэл технологийн тасгийн хамт олондоо сургалтад хамрагдсан нийт багш нар болон “Хосолсон сургалт”-ын төслийн баг, Багшийн хөгжлийн төвийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт багш нар болон хамтран ажилласан харьяаллын сургуулиуд, тэнхим, төвүүд тэдгээрийн удирдлагуудад, онцгойлон АБДС-ийн ЭШСА-ны дарга Г.Балжинням, ММТТ-ийн дарга Д.Оюунцэцэг, ЭЗМТ-ийн дарга Д.Сарангэрэл, ГХСТ-ийн дарга Дэд хурандаа М.Хонгорзул, ЦНДС-ийн ЭШСА-ны дарга Дэд хурандаа М.Мөнхбаатар нарт талархал илэрхийлье.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ