Монголын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Цанын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж аваргуудаа шалгарууллаа

Уг тэмцээний 50-с дээш насны эмэгтэйчүүдийн ангилалд ҮБХИС-ийн Цэргийн биеийн тамирын тэнхимийн эд аж ахуйн нярав, цанын спортын олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэг хол тасархай түрүүлж, энгэртээ алтан медаль гялалзууллаа. Арван хэдхэн наснаасаа энэхүү спортоор хичээллэж, амьдралаа холбон өнөөг хүртэл тасралтгүй уралдаж яваа түүний энгэр дэх медаль бүр дуслуулсан хөлс, хичээл зүтгэлийнх нь үр шим билээ. Тэрээр өөрөө уралдхаас гадна ҮБХИС-ийн офицер, ахлагч, сонсогч, оюутнуудад ур чадвараа өвлүүлэн үлдээхээр олон жил хичээж, зүтгэж явааг тэмдэглэн хэлэхгүй байхын аргагүй ээ.

ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ