ҮБХИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21 өдрийн А/243 тоот тушаалаар байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл” байгуулагдаж үйл ажиллагааны дүрэм батлагдсан.
Эцэг эхийн зөвлөлийг санаачлагч Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа, доктор (Ph.D) Б.Энхзоргол өнөөдөр буюу 2022.10.26 өдөр зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал солилцон зөвлөмж өгч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөлийн дүрмийн дагуу гишүүд өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж Тэргүүлэгч, нарийн бичгийн даргаа санал хураалтаар баталж, томиллоо. Зөвлөлийн даргаар АБДС-ийн Эдийн засаг менежментийн багш Г.Оюунтуяа, нарийн бичгийн даргаар Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн О.Алтанчимэг нэр томилогдлоо.
Зөвлөлийн зорилго: Зөвлөл нь их сургуулийн ажилтан, албан хаагчдын гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, тэдний хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, боловсролд анхаарч, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэхэд туслах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
ҮБХИС-ийн нийт ажилтан албан хаагчид та бүхэндээ Эцэг эхийн зөвлөийн тухай /линкээр/ болон гишүүд үйл ажиллагааны дүрмийг танилцуулахын зэрэгцээ Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж туслан, санал хүсэлтээ уламжлан хамтран ажиллахыг уриалж байна.