Аливаа сургуулийн эрхэм хүндлэл бахархал бол төгсөгчид юм. Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойг тэмдэглэх явцад 2011 онд хэсэг төгсөгчид, төрөл мэргэжлийн цэргийн холбооны удирдлагуудын санаачлагаар “ҮБХИС” төгсөгчдийн холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.
Тус холбоо нь бүх шатны сургалтаар суралцаж төгссөн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, алдаршуулах, сургуулийнхаа сургалтын орчинг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж төрөлх сургуулийнхаа 90, 95 жилийн ойгоо амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Удахгүй энэ оны 10 дугаар сард төрөлх сургуулийн чинь 100 жилийн ой болох гэж байна.
Насан турш өөрийн чинь анкетад хадаастай бичигдэж, ажил, амьдралын эх, үндэслэл болгон явдаг төрөлх сургууль чинь нэгэн зуун жил болох гэж байна. Өнөөдөр нийт 70 гаруй мянган төгсөгч сургуулиараа овоглож төгссөн байна.
Сургуулийнхаа дайчин уламжлалыг баяжуулан нийт төгсөгч нартаа сургуулийнхаа 100 жилийн ойг сурлага, хөдөлмөр, ажлын өндөр амжилтаар угтах хөдөлгөөн өрнүүлж, спорт, соёлын олон арга хэмжээ зохион байгуулж сургуулиа алдаршуулан түүхт ойгоо угтахыг төгсөгч та бүхэндээ уриалж байна.
Алдар түүхт сургуулийнхаа 100 жилийн ойгоо угтаж сургуулийнхаа ойг тэмдэглэх, сургалтын орчинг сайжруулах, төгсөгч нараа алдаршуулан сурталчилахад зориулан хандивын аянг төгсөгч бүр санаачлан өрнүүлэхийг “ҮБХИС” төгсөгчдийн холбоо, төрөл мэргэжлийн холбоонуудаас гаргасан санал санаачлагийг дэмжин ажиллахыг нийт төгсөгч нартаа уриалж байна.
“Батлан хамгаалахын их сургуулийн төгсөгчид” ГҮТББ
Данс: 5018603390 /Хаан банк/
Регистр: 8211809
“ҮБХИС”-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн
Хошууч генерал С.Баасанхүү
ҮБХИС-ийн төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал
Ардын багш, хурандаа Г.Мягмаржав