Цар тахалтай байгаа энэ хүнд үед тус сургуулийн багш нар сурагчидтайгаа цахим орчноор хичээл сургалтаа зохих түвшинд явуулж, үр дүнгээ та бүхэндээ танилцуулж байна.
Тоглолтод хөгжимдөх ур чадварын мэргэжлийн 11 багш өөрсдийн шавь болох 35 сурагчийг удирдан 20 гаруй бүтээлийг хөгжимдлөө. Хийл, саксофон хөгжмийн цөөхүүл чуулгыг Х.Ариунсайхан, Дмитро Таган нар удирдан оролцсон нь алсын зайнаас хамтран хөгжимдөх арга барилд сургах, сурах боломжийг харууллаа.