

Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...
ШИНЭЭР ЭЛССЭН СОНСОГЧ, СУРАГЧДАД “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЯВУУЛЛАА

ҮБХИС-ийн Сургалтын хэлтэс, Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн хэлтэс, Төв номын сан, “Сонсогч, сурагч, оюутны холбоо” хамтран 2025-2026 оны хичээлийн жилд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехникийн коллежид шинээр элссэн сонсогч, сурагчдад “Чиглүүлэх сургалт”-ыг 2025 оны 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд явууллаа. Сургуулийн түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалтын талаар Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн хэлтсийн дарга, дэд хурандаа О.Ичинноров, “ҮБХИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын тухай бакалаврын хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтэн, хошууч Т.Дамдинсүрэн, “Сонсогч, сурагч, оюутны холбоо”-ны үйл ажиллагааны тухай танилцуулгыг ССОХ-ны тэргүүлэх гишүүн С.Намуунцэцэг нар хийж, сургалттай холбоотой зөвлөмжүүдийг өгөв.
Мөн сургалтын чанар, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Цогтбилэг сонсогчдод олгох шагнал, урамшууллын журмыг танилцуулан, “Манлайлагч сонсогч гэж хэн бэ” сэдвээр ярилцлага өрнүүлсэн нь сургалтын нэг онцлог үйл ажиллагаа болсон бөгөөд сургалтын төгсгөлд суралцагсдын гэнэтийн ослын даатгалын талаар даатгалын мэргэжилтэн Н.Наранцэцэг мэдээлэл хийж, сонсогч, сурагчид сургуулийн Төв номын сан, Цэргийн биеийн тамирын тэнхимийн спорт клуб, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцан сургалтын арга хэмжээ өндөрлөлөө
