Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч асан, БНМАУ-ын гарамгай баатар, Алаг морьт, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа Лодонгийн Дандар баатарын Офицеруудын ордны талбайд орших дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, Удирдах газар, БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС-ийн удирдлага болон эрдэмтэн багш нар хүндэтгэл үзүүллээ