ШАТАРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Тэмцээний зорилго:

БХЭШХ, ҮБХИС-ийн салбар сургууль, хэлтэс нэгжүүд дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун санааны алжаал тайлахад оршино.

Хоёр. Тэмцээний зохион байгуулалт:

БХЭШХ, ҮБХИС-ийн салбар сургууль, хэлтэс нэгжүүд тус бүрээс оролцоно. Тамирчдын тоо, насны хязгаар, хүйс хамаарахгүй. Оролцогчдын тооноос хамааран тойргийн систем болон Швейцар системээр хэдэн өрөг тоглохыг тэмцээний өмнө техникийн зөвлөгөөн дээр шүүгч мэдэгдэнэ. Тэмцээний хураамж 10.000 төгрөг.

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14:00-15:30 цагийн хооронд “Их эе” хурлын танхимд техникийн зөвлөгөөн явагдана.Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг техникийн зөвлөгөөнөөр хүлээн авч болно. Урьдчилан цахим хаягаар өгөх боломжтой.Утас: 95355433 /А.Баяннамсрай/ baynnamsrai3@gmail.com

Гурав. Тэмцээн явуулах хугацаа, байрлал

Тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд ҮБХИС-ийн спорт цогцолборт явуулна.

Дөрөв. Тэмцээний шагнал, урамшуулал

Инновац, технологи  дамжуулалтын төвөөс тэмцээний шагнал, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг зохион байгуулагчид гаргана.

  • Тэргүүн байр: Шилжин явах цом, медаль өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Тав. Тэмцээний үеэр оролцогч өөрийн шатар, хөлөгтэй ирж оролцоно.