ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВНА

 

2021-2022 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:

Магистрын хөтөлбөр: 

  1. Хуурай замын цэргийн сургалт
  2. Агаарын цэргийн сургалт
  3. Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт
  4. Батлан хамгаалах
  5. Цэргийн шинжлэх ухаан
  6. Аюулгүй байдал судлал
  7. Төрийн удирдлага

Докторын хөтөлбөр:

  1. Батлан хамгаалах
  2. Цэргийн шинжлэх ухаан
  3. Аюулгүй байдал судлал

Тус сургуулийн магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь бакалаврын зэрэг, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь магистрын зэрэг эзэмшсэн байна.

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2022 оны 1 дүгээр сарын 03-аас 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Хичээлийн I дүгээр байр, Ахисан түвшний сургалтын албаны 211 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Элсэн суралцах өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон, магистрын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  • Цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 20000 ₮

Элсэлтийн шалгалт: 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хичээлийн I байрны 209, 210 тоот өрөөнд 09.30 цагт эхэлнэ.

Шалгалтын нэгдсэн дүнг 2022 оны 1 дүгээр сарын 27-нд  www.mndu.gov.mn сайтад  байршуулна.

Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.

  • Мэргэжлийн шалгалт
  • Ярилцлага

Харилцах утас, E mail хаяг:

Ахисан түвшний сургалтын алба: 86100101, 99092890, 89110773, bolortsetseg@mndu.gov.mn

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

 

Магистрын хөтөлбөрт элсэгчдээс:

 

Д/д Шалгалт авах чиглэл Огноо Цаг Шалгалт авах хэлбэр Шалгалт авах газар
1 Мэргэжил

 

2022.01.20 10.00-11.30 Бичгээр 210 тоот
2 Сэдвийн ярилцлага 2022.01.20 14.00-16.00 Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага 210 тоот
3 Нэгдсэн дүн танилцуулах 2022.01.21 14.00 www.mndu.gov.mn.

 

             Докторын хөтөлбөрт элсэгчдээс:

Д/д Шалгалт авах чиглэл Огноо Цаг Шалгалт авах хэлбэр Шалгалт авах газар
1 Мэргэжил 2022.01.20 10.00-11.30 Бичгээр 209 тоот
2 Сэдвийн ярилцлага 2022.01.20 14.00-16.00 Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага 209 тоот
3 Нэгдсэн дүн танилцуулах 2022.01.21 14.00 www.mndu.gov.mn.