2022-2023 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:
Магистрын хөтөлбөр:
- Хуурай замын цэргийн сургалт
- Агаарын цэргийн сургалт
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
- Төрийн удирдлага
Докторын хөтөлбөр:
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
Тус сургуулийн магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь бакалаврын зэрэг, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь магистрын зэрэг эзэмшсэн байна.
Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2022 оны 12 дугаар сарын 07-оос 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Хичээлийн I дүгээр байр, Ахисан түвшний сургалтын албаны 205, 211 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Элсэн суралцах өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон, магистрын дипломын хуулбар;
- Цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 ₮
Элсэлтийн шалгалт: 2022 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдөр хичээлийн I байрны 209, 210 тоот өрөөнд 09.30 цагт эхэлнэ.
Шалгалтын нэгдсэн дүнг 2022 оны 01 дүгээр сарын 27-нд www.mndu.gov.mn сайтад байршуулна.
Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.
- Мэргэжлийн шалгалт (Эсээ бичвэр)
- Ярилцлага
Харилцах утас, E mail хаяг:
Ахисан түвшний сургалтын алба: 88286325, 86100101, 99092890.
www.mndu.gov.mn
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Магистрын хөтөлбөрт элсэгчдээс:
Д/д | Шалгалт авах чиглэл | Огноо | Цаг | Шалгалт авах хэлбэр | Шалгалт авах газар |
1 | Мэргэжил
|
2023.01.25 | 10.00-11.30 | Бичгээр | 210 тоот |
2 | Сэдвийн ярилцлага | 2023.01.25 | 14.00-16.00 | Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага | 210 тоот |
3 | Нэгдсэн дүн танилцуулах | 2023.01.27 | 14.00 | www.mndu.gov.mn. |
Докторын хөтөлбөрт элсэгчдээс:
Д/д | Шалгалт авах чиглэл | Огноо | Цаг | Шалгалт авах хэлбэр | Шалгалт авах газар |
1 | Мэргэжил | 2023.01.25 | 10.00-11.30 | Бичгээр | 209 тоот |
2 | Сэдвийн ярилцлага | 2023.01.25 | 14.00-16.00 | Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага | 209 тоот |
3 | Нэгдсэн дүн танилцуулах | 2023.01.27 | 14.00 | www.mndu.gov.mn. |
АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АЛБА