Энэхүү хурлын зорилго нь оюутныг судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино. Салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд эдийн засаг, менежмент хөтөлбөр хэрэгжүүлдэг МУИС-ийн БУС, МУИС-ийн Улаанбаар сургууль, ШУТИС-ийн БУС, БУХС, ХААИС-ийн ЭЗБС, СЭЗИС, ДХИС, МҮИС,ХААИС 9 их дээд сургуулиуд оролцлоо. Нийт оюутны эрдэм шинжилгээний хуралд 28 илтгэл нэгдүгээр шатанд хэлэлцэгдэж, 8 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч, шагналт байранд ХААИС-I байр, II, III-р байранд АБДС-ЭЗМТ-ийн оюутнууд тус тус шалгарсан байна.
Дэмжигч байгууллагаар: Үндэсний Батлан хамгаалахын Их Сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Ард тэтгэврийн данс ХХК оролцлоо.