“ХХI ЗУУНЫ ОЮУТНЫ ХӨГЖИЛ, МАНЛАЙЛАЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХУРЛЫГ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэхүү хурлын зорилго нь оюутныг судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино. Салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд эдийн засаг, менежмент хөтөлбөр хэрэгжүүлдэг МУИС-ийн БУС, МУИС-ийн Улаанбаар сургууль, ШУТИС-ийн БУС, БУХС, ХААИС-ийн ЭЗБС, СЭЗИС, ДХИС, МҮИС,ХААИС 9 их дээд сургуулиуд оролцлоо. Нийт оюутны эрдэм шинжилгээний хуралд 28 илтгэл нэгдүгээр шатанд хэлэлцэгдэж, 8 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч, шагналт байранд ХААИС-I байр, II, III-р байранд АБДС-ЭЗМТ-ийн оюутнууд тус тус шалгарсан байна.

Дэмжигч байгууллагаар: Үндэсний Батлан хамгаалахын Их Сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Ард тэтгэврийн данс ХХК оролцлоо.