ҮБХИС -ИЙН БАГШ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ (ЭССЭ) БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЗАР

Сэдэв: Эрдэм шинжилгээний өгүүлэл нь “Цэргийн техник, технологи, инновацыг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн, шинэ санал, санаачилга гаргасан, глобаль асуудлыг хамруулан хөндсөн, аюулгүй байдал, батлан хамгаалах, нийгэм, эдийн засгийн хийгээд шинжлэх ухаан, техник, технологийн зэрэг олон агуулгаар бичигдсэн байна.

Хамрах хүрээ: Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл (эссэ) бичлэгийн уралдаанд ҮБХИС-ийн харьяа ба бүрэлдэхүүн сургууль, нэгж, байгууллагуудын эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачид, багш нар оролцоно.

Тавигдах шаардлага:

  1. Уралдааны удирдамж, хамрах хүрээнд заагдсан байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, багш нар уралдаанд оролцох бөгөөд бичигч өөрийн овог, нэр, суралцдаг ба ажилладаг байгууллага, сургууль, утасны дугаар, цахим хаягыг тодорхой бичсэн байна.
  2. Өгүүллийг бичигч эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачид нь судалгааны арга зүй, өгүүлэл бичлэгийн шаардлагыг бүрэн хангасан бүтээл ирүүлэхийн дээр албан ёсны эх сурвалж, статистик тоо баримтаар баяжуулсан байх бөгөөд эшлэл авсан зохиол, зохиогчийн нэр, хаягыг стандартын дагуу оруулсан байна.
  3. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 3000 үгнээс багагүй, хэлзүйн дүрмийн болон найруулгын алдаагүй, бичлэг Arial, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5 байна.

 

Хугацаа: Уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны хооронд зарлан явуулна.

Эрдэм шинжилгээний өгүүлэлийг 05 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч 1, 2 дугаар байр эзлүүлнэ.

1) Тэргүүн байр (1хүн): 1,000,000 (нэг сая) төгрөг

2) Дэд байр (2 хүн): 500,000 (таван зуун мянга) төгрөг

 

Ерөнхий зохион байгуулагч: Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

Хамтран зохион байгуулагч: БНСУ-ын Атташегийн алба

Холбоо барих утас, хаяг:

  • Уралдааны талаар лавлах хаяг: БХЭШХ, Batbayar@mndu.gov.mn    Batbayar007@gmail.com
  • Уралдааны талаар лавлах утас: (+976) 9999-6007, (+976) – 453942

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС