Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн албан хаагчдад зориулсан иогийн сургалт явагдана. Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх стресс ядаргааг тайлах техник юм. Олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд, бясалгалаас иог бүрддэг бөгөөд хүний биед үзүүлэх ашиг тус ихтэй. -Эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх -Биеийн жинг хэвийн барих -Нурууны өвчнийг илаарьшуулж, уушгины багтаамж сайжруулах -Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах -Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх -Төвлөрөлт сайжрах, өөрийн дотоод мөн чанарыг олох -Амьдралд илүү эрч хүчтэй болох
Залуужих гэх зэрэг олон талын ач холбогдолтой. Иогоор аль ч насны эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хичээллэх боломжтой.
Ажлын байран дээрээ иогоор хичээллэх нь ажлын цагаас хомслохгүй, өглөөний цагийг өөртөө ашигтайгаар зориулж хэвших, иогийн төвд очих, ирэх зардал, цаг хэмнэнэ, төлбөр хямд, хамт олонч уур амьсгал бүрдүүлэхэд тустай. Сүүлийн үед иогийн ашиг тусыг ойлгосон албан газрууд, хувийн хэвшлийн байгууллагууд, сургуулиуд ажлын байран дээрээ иогийн багштай гэрээ хийж иогийн сургалтад хамрагдаж байна. Хичээлийг Мандала иог төвийн RYT200 цагийн олон улсад заах эрхтэй, Монголын Иогчдын Холбооны гишүүн багш Д. Оюундэлгэр удирдан явуулна. Иогийн сургалт нь нэг удаа хичээллэхдээ 60-90 минут байдаг бөгөөд 7 хоногт 3 удаа буюу даваа, лхагва, баасан гарагт хичээллэх бөгөөд сард 12 удаагийн хичээл нь 1 курс болно. Цагийн хуваарь өглөө 07.45-08.45 цагт Сарын төлбөр 50.000 төгрөг. Сургалтад хамрагдах болон мэдээлэл авах бол 9199-8168 /Оюундэлгэр/ дугаарт холбогдоно уу.