Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах сэдвийн хүрээг хамарна . Үүнд:
- Аюулгүй байдал,
- Батлан хамгаалах бодлого,
- Цэргийн урлаг судлал,
- Зэвсэг,техник технологи,
- Цэргийн түүх, уламжлал.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд бичвэрт тавигдах ерөнхий шаардлага:
- Өгүүллийн нэр;
- Зохиогчийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, цахим хаяг;
- Товч агуулга (Монгол, англи хэлээр);
- Түлхүүр үг; (Монгол, англи хэлээр);
- Удиртгал;
- Судалгааны үндсэн хэсэг;
- Үр дүн;
- Дүгнэлт;
- Ном зүй;
- Хавсралт (шаардлагатай бол) гэсэн хэсэгтэй байна.
Агуулгад тавигдах шаардлага:
Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, ямар нэг зохиогчийн эрхийн зөрчилгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээнд тавигдах шаардлагыг хангасан байна.
Бичлэгийн хэлбэр, формат:
Өгүүллийг монгол хэлээр А4 хэмжээтэй цаасны дээр 8 хуудаснаас ихгүй, MS Word программаар зөвхөн Times New Roman фондоор бичнэ.
Эшлэлийг МNS 5453 – 2005 стандартын 7 дугаар бүлэгт заасан “зүүлт эшлэл” болон “жагсаалт” аргыг баримтална.
Өгүүлэлд оруулах график, зураг чанарын шаардлага хангасан JPEG өргөтгөлөөр тусад нь файлаар илгээнэ.
Өгүүлэл хүлээн авах: 2023.9.15-2023.10.15
Цахим хаяг: mids@mndu.gov.mn
Холбоо барих утас: 99127183