Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тус айлчлалын хүрээнд ҮБХИС-д зочиллоо.
Мөн БНСВУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Үндэсний батлан академийн захирал Чан Вьет Хоа болон бусад төлөөлөгчид тус айлчлалд багтсан юм.
ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан болон сургуулийн удирдлага БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд болон БНСВУ-ЫН төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч сургуулийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааг танилцуулж, хоёр улсын сургуулиудын цаашдын хамтын үйл ажиллагаанд өндөр дэвшилт гарч буйн тод илэрхийлэл юм.






