БНСВУ-ЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ГЕНЕРАЛ ФАН ВАН ЗИАНГ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тус айлчлалын хүрээнд ҮБХИС-д зочиллоо.
Мөн БНСВУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Үндэсний батлан академийн захирал Чан Вьет Хоа болон бусад төлөөлөгчид тус айлчлалд багтсан юм.
ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан болон сургуулийн удирдлага БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд болон БНСВУ-ЫН төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч сургуулийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааг танилцуулж, хоёр улсын сургуулиудын цаашдын хамтын үйл ажиллагаанд өндөр дэвшилт гарч буйн тод илэрхийлэл юм.