1. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн цэргийн мэргэжлийн бакалаврын болон Батлан хамгаалахын политехник коллежийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт элсэгч нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд өөрийн биеэр;
2. Аюулгүй байдлын дээд сургууль /иргэний чиглэлийн/-д элсэгч нь цахимаар болон биеэр ирж бүртгүүлнэ. Элсэлтийн бүртгэл 2024 он 07 дугаар сарын 01-ний өдрийн 08.30 цагт эхэлж, 7 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цагт хаагдана. Иргэний мэргэжлээр амжилттай бүртгэгдэж, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тухайн сонгосон хөтөлбөрийн шаардлагыг хангасан элсэгчид 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн суралцах эрхийн бичгийг олгож эхэлнэ. Цэргийн мэргэжлийн бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрт элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг 07 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд явагдаж, ур чадварын шалгалтыг 07 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд тус сургуулийн байрлалд зохион байгуулагдана. Цэргийн мэргэжлийн бакалаврын болон Батлан хамгаалахын политехник коллежийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт тэнцсэн элсэгчид 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14.00-17.30 цагт “Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах” эрхийн бичиг олгоно.